
Эрүүл мэндийн сайдын 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/295 дугаар тушаалаар жил бүрийн наймдугаарыг сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгохоор шийдвэрлэж, батлагдсан төлөвлөгөөний дагуу арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Эрүүл мэндийн яам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв хамтран ажиллаж хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм. Тус төвийн захирлын 2018 оны А/143 дугаар тушаалаар эрүүл мэндийн салбарын хэвийн бус, хортой нөхцөлд ажилладаг ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хөнгөлөлттэй үнээр хамруулахаар боллоо.
Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хөнгөлөлттэй үнээр хамруулахаар боллоо | ||
Үзсэн: 1986 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.