Шууд Chart

Сонины онцлох мэдээллийн тойм

2014-01-07 10:25:05

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Шинэ монголд хуучиртлаа амьдрахыг хүснэ” нийтлэл, Үнэ тогтворжуулах хөтөлбөр биелэлээ олж байгаа эсэх талаар болон Их зохиолч Д.Нацагдоржийн судлал үргэлжилсээр байгаа талаар мэдээнүүдийг онцолж байна.

“Өдрийн сонин”-ийн өнөөдрийн дугаарт Энержи Ресурс компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлтэй 2014 оны нүүрсний зах зээлийн талаар ярилцсан ярилцлага, Скайтел группын технологийн газрын захирал Ш.Батжаргалтай хийсэн ярилцлага болон МУ-ын СГЗ зохилч яруу найрагч Д.Цэдэвтэй хийсэн ярилцлагууд оржээ.

“Зууны мэдээ” сонинд хэвлэгдсэн “Ухаалаг төрд зөв тогтолцоо чухал” нэртэй УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн нийтлэл, энэ онд 17 мянган өрх найман хувийн зээлд хамрагдах талаар мэдээлэл болон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх ярилцлагуудыг онцолж байна.
 
“Монголын үнэн” сонинд “Тэрбишдагвын ганцаарчилсан тоглолт Н.Энхбаярын тэвчээрийг баржээ.”, “Унасан төслийг зүтгүүлээд байгаа нь Рио Тинтотой холбоотой юу” зэрэг нийтлэлүүд, Монголд ганц байдаг туяа эмчилгээний аппарат дахин эвдэрсэн тухай мэдээллийг онцлов.
 
“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас  “Ерөнхий сайдын үлгэр, үнэн хоёрын талаар бодит баримтууд, 2014 оныг ХАХНХЯ-аас “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгож зарласан талаар болон Б.Хурцад зориулсан хуулийн өөрчлөлт, Д.Дорлигжавын бухимдлыг уншиж болно.
 
“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаараас “Петровис”-ын Ж.Оюунгэрэлийн хүүгийн хэрэг замхарсан талаар сэтгүүлчийн нийтлэл болоод Ардын намын дэргэдэх НАМЗХ-ы ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэтэй хийсэн ярилцлагыг онцолж байна.
 
“Өглөөний сонин”-оос “Ц.Пүрэвдорж өнчирч хоцорсон эх хүү хоёрын хөрөнгөнд шунав” нэртэй нийтлэл болон УИХ-ын гишүүн Д.Батцогттой хийсэн “Бусад намын дотоод асуудалд оролцмооргүй байна” гэсэн ярилцлагыг уншиж болно.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Сонины онцлох мэдээллийн тойм   
Үзсэн: 903 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй