Шууд Chart

Цалин, тэтгэвэр нэмэхийг шаардана

2014-01-07 10:26:20

2014 оны улсын төсөвт цалин, тэтгэврийг тодорхой хэмжээгээр нэмнэ хэмээн 230 тэрбумыг суулгасан. Гэвч одоогоор цалин, тэтгэврийг нэмэх талаар албан ёсны шийдвэр гараагүй байгаа. Харин  МАН шинэ оны анхдугаар хуралдаанаар цагаан сараас өмнө цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг эрх баригчдад тавих болсноо МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдэгдлээ.

Учир нь 2012 онд цалин, тэтгэврийг нэмснээс хойш өнөөг хүртэл ганц ч төгрөгөөр нэмэгдүүлээгүй, ам.долларын ханшийн өсөлтөөс үүдэн бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, инфляц хоёр оронтой тоонд хүрсэн, үнэ тогворжуулах нэртэй олон хөтөлбөр хэрэгжсэн ч үр дүнд хүрээгүй, иргэдийн бодит орлого буурч, төгрөгийн худалдан авах чадвар багассан нь цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх бодит шаардлага болж байгааг тэрээр онцолсон байна. Ингэхдээ бага орлого, бага цалин, бага тэтгэвэртэй хүмүүс, төрийн үйлчилгээний албан хаагчид, багш, эмч нарын цалинг илүү хувь хэмжээгээр нэмэгдүүлэх ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байгаа аж.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Цалин, тэтгэвэр нэмэхийг шаардана  
Үзсэн: 1020 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй