
Өнгөрсөн 2013 онд БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст нийслэлийн томоохон худалдааны төв болох “Нарантуул” худалдааны төвийн орчимд гарсан гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 30 гаруй дуудлага, 70 орчим өргөдөл иржээ. Тус худалдааны төвөөр ихэвчлэн хөдөө орон нутгаас ирсэн иргэд үйлчлүүлдэг учраас хуурамч алт мөнгөн эдлэл худалдах, худалдан авах, хууль бусаар галт зэвсэг, сум худалдаалах зэрэг гэмт хэргүүд нууц далд хэлбэрээр үйлдэгддэг аж. Мөн худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт байрлах хөдөө орон нутгийн ачаа тээвэрлэх зогсоол орчимд санамсар болгоомжгүйгээс болж машинаасаа эд зүйлээ хулгайд алдах, зогсоол дээр хонох, жолооч нар архидан согтуурч танхайрах, мөрийтэй тоглоом тоглох, садар самуунд уруу татагдах зэрэг гэмт хэрэг зөрчил ихээр бүртгэгддэг ажээ.
“Нарантуул” захад хууль бусаар галт зэвсэг худалдаалдаг | ||
Үзсэн: 2054 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.