Шууд Chart

Э.Бадар-Ууганы ууган амжилтын 10 жилийн ой өнөөдөр тохиож байна

2018-08-24 08:59:51

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат Энхбатын Бадар-Ууганы “Бээжин-2008” зуны олимпийн наадмаас боксын төрөлд алтан медаль хүртэж байсан түүхт 10 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.

Өдгөө МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй түүний амжилтыг уншигч танаа энэ дашрамд эргэн сануулья.

Тэрбээр 1985 оны зургадугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд тамирчны замналдаа 48-56 кг-ийн жинд хүч үздэг байв.

Боксын спортоор 1998 оноос ССТ-д Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Ганзоригийн удирдлагаар эхлэн хичээллэсэн гэдэг. 2005 оны нэгдүгээр сарын 19-өөс үндэсний шигшээ багийн, гишүүн болж, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, Иргэний нисэхийн ерөнхий газрын тамирчин байв.

Монгол Улсын дөрөв (2002, 2003, 2005, 2006), МБАТ-ий XII спартакиадын нэг (2008) аварга, Монгол Улсын залуучуудын дөрөв, (2001, 2002, 2003, 2004), Улаанбаатар хотын нэг удаагийн аварга (2003).

2007 онд АНУ-ын Чикаго хотод болсон ДАШТ-ий мөнгөн медальт, Казахстанд болсон Оюутны ДАШТ-ий аварга (2006), 2007 оны Ази тивийн аварга, 2005 оны Ази тивийн АШТ-ий хүрэл медальтай, Катар Улсад болсон Азийн спортын XV наадмын хүрэл медальт (2006).

Турк улсад болсон Ахмед Комертийн тэмцээний алт (2006), ХБНГУ. "Химийн цом" "А" зэрэглэлийн тэмцээний алт (2006), БНАСАУ. "Пхеньяны цом" тэмцээний алт (2005), ОХУ. "Өвөр Байгал" тэмцээний алт (2005). 2007 онд Улаанбаатар хотноо болсон Монгол Улсын гавьяат тамирчин Т.Үйтүмэнгийн нэрэмжит тэмцээний аварга.

2008 онд Украйны Мариуполь хотноо болсон Макар Мазайн нэрэмжит олон улсын "А" зэрэглэлийн тэмцээний алтан медальтай. 2008 онд Улаанбаатар хотноо зохиогдсон Монголын боксын 60 жилийн ойн нэрэмжит олон улсын тэмцээнээс алтан медаль зүүж байлаа.

Түүнчлэн Чех улсад болдог "А" зэрэглэлийн "Grand Рriх" тэмцээний мөнгө (2007), хүрэл (2006) медальтай, "China Mobile Cup" тэмцээний мөнгө (2004). ОХУ-ын Хабаровск хотод болсон ЗХУ-ын баатар К.А.Коротковын нэрэмжит олон улсын тэмцээний мөнгөн медальт (2008).

БНХАУ-ын Шинжаан Уйгурын Урумчи хотноо болсон олон улсын тэмцээний хүрэл медальтай (2003), Пакистанд болсон "Green Hill" тэмцээний хүрэл (2004) медальтай, ОХУ-ын Сахад болдог С. Исмайловын нэрэмжит тэмцээний хүрэл медальтай (2006

2005 онд БНХАУ-ын Мианиан хотод зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэж байв.

2007 оны ДАШТ-ээс мөнгөн медаль авснаар БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохиогдох Олимпийн их наадамд оролцох эрхийг Монголын боксчдын дундаас анх түрүүлэн хүртсэн байна.

Ингээд 2008 оны 8-р сарын 9-24-ний өдрүүдэд зохиогдсон Олимпийн XXIX их наадмын боксын тэмцээнд амжилттай хүч үзэж, Мексикийн боксчин Оскар Зальдезийг 15:4, Ирландын Жон Жо Невинийг 2 удаа нокдаунд оруулан 9:2, Ботсван улсын боксчин Хумисо Игкополенгийг 15:2, шөвгийн дөрөвт Молдав улсын Вячеслав Гожаныг 15:2, шувтаргын тулаанд БНКУ-ын Янкиел Леон Аларконыг 16:5 харьцаатай онногоор тус тус ялж, олимпийн аварга боксчин цолыг Монгол эх орондоо анх удаа дуулгасан билээ.

2008 оны арванхоёрдугаар сард ОХУ-ын Москва хотноо зохиогдсон дэлхийн цомын тэмцээний үеэр олон улсын сонирхогчдын боксын холбооноос (AIBA) 2008 оны дэлхийн шилдэг боксчныг тодруулан зарлахад Э.Бадар-Ууган шалгарч, энэ эрхэм хүндэт алдрыг Монголын тамирчдаас анх удаа хүртсэн юм.

Мөн 2007-2008 оны Монгол Улсын шилдэгийн шилдэг тамирчнаар шалгарчээ.

 

 













Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Бадар-Ууганы ууган амжилтын 10 жилийн ой өнөөдөр тохиож байна  
Үзсэн: 6011 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.169.xxx] 2018-08-24 12:57
Гайхалтай тамирчин олимпод аваргалсныхан дараа олон зүйл хүлээж байсан ирээдүй ч байсан даан ч урам хугалсандаа. Гэхдээ хийсэн юмтай хүн.
Зочин [203.91.118.xxx] 2018-08-24 10:56
яг үнэн шүү, жинхэн ясны тамирчин бишлдээ
Зочин [122.201.23.xxx] 2018-08-24 10:20
Жинхэнэ ясны тамирчин гэж Түвшинбаярыг хэлнэ гэхээс биш аз тохиож аварга болсон, олимпоос хойш дахин тэмцээнд ороогүй, медаль аваагүй хүнийг ямар тамирчин гэх вэ дээ. Насан туршид нь өгдөг олон сая төгрөгний тэтгэмжийг хасах хэрэгтэй. Улс орны хөгжилд юу хийсэн юм бэ.Насёан туршид өгдөг тэтгэмжийг дор хаяхад олимп, дэлхийн тэмцээнд 5 доошгүй удаа амжилт гаргасан тамирчинд олгодог байх хэрэгтэй.
Зочин [66.181.190.xxx] 2018-08-24 12:34
ene hunii berteliig buruu emchilgee hiisnees bolj zodog tailsan shdee tuunees dahiad olimpod finaldah bsn yum Beltgeldee garaad anhnii temtseeneesee mungun medial avaad irj baisniig sanaj bna. Olimpiin horoo undesnii shigshee bag bolon emch nar ni uichlalt guigaad TV-r garch baisan sh dee
Зочин [202.131.243.xxx] 2018-08-24 10:33
Тамын тогооруугаа тонил . Атаархуу хүүр вэ
Зочин [103.9.90.xxx] 2018-08-24 10:30
Zuvshde, demjij baina. Ene doorh nuhduud yu ch oilgodoggui zugeer l neg setgeliin huuruld avtsan, neg l ih bishirsen huuus. Uruvdultei yum be yasan
Зочин [172.58.136.xxx] 2018-08-24 10:06
Delhiin avragt alt avah baisan ch ail bulihaitsaj hojson! Gehdee daraa jil ni olypod orood uuniigee batalj alt avsan lag zaluu shuu!
Зочин [203.91.118.xxx] 2018-08-24 10:06
азын аварга
Зочин [66.181.187.xxx] 2018-08-24 09:41
Олимпийн алт монголд авчирсан нь Бадарууганы гавьяа Монголын ард түмний хайртай хүү
Зочин [202.131.230.xxx] 2018-08-24 09:38
103.9.9 -чи өөрөө юу ч чадахгүй байж чадаж байгаа нэгэндээ битгий атаарх!!!!! Ядаж барилга дээр нэг ширхэг тоосго өрчихөөд хуцаж бай
Зочин [103.9.90.xxx] 2018-08-24 10:32
Ataarhsan yum bhgue hugshuun. Ajlaa hiij suuj bgal medee bhaar n bichchle. Uneniig n helj baina. Hudla yumu? PINDIITLEE targalsan l bizde, Gants, 2hon sariin daraa haha umuurch nter yu ve chi. Uuruu ter toosgoo ur.
Зочин [103.9.90.xxx] 2018-08-24 09:33
энэ тоглолтыг үзээд үнэхээр нэг огшиж уйлж байсан даа биднийг олон удаа баярлуулж догдлуулж байсан шүү аварга мн
Зочин [112.72.11.xxx] 2018-08-24 09:26
Аваргадаа баяр хүргэе. Мундаг залуу. Даруухан, биеэ зөв авч явж сурсан гайхалтай тамирчин. Амьдралд нь сайн сайхныг хүсье. Чи орчин үеийн монгол залуусын жинхэнэ нүүр царай болж чадаж байна.
Зочин [103.9.90.xxx] 2018-08-24 10:28
Shaaldaa bitgii kk hamaatan n yumuu haashaa yum
Zochin [119.40.98.xxx] 2018-08-24 09:19
Bas l saikhan baisan shuu Amjilt husie
Зочин [103.9.90.xxx] 2018-08-24 09:12
Teneg gulug. Gants medal avanguutaa sanaa n amarch pindiitlee targalj enter, jinken yum uzeegui novsh
Зочин [103.9.90.xxx] 2018-08-24 10:38
Say harsan chin bas arai l muuhai bichchjee. Sorryyee. Ghdee sur duulian bolchood tag alga boltsond n durgui hureed bdin. (Odo joohn taivshirsan taivshirsan).
123 [202.170.68.xxx] 2018-08-24 10:38
Хүнд бэртэл аваад цаашдаа тоглох боломжгүй болсон юм аа. Түүнээс биш олон өндөр амжилт гаргах байсан.
123 [122.201.23.xxx] 2018-08-24 10:38
Хүнд бэртэл аваад цаашдаа тоглох боломжгүй болсон юм аа. Түүнээс биш олон өндөр амжилт гаргах байсан.

Бидэнтэй нэгдээрэй