
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Сэрдамба “Бээжин-2008” олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн түүхэн өдөр өнөөдөр мөн тохиож байна.
Тэрбээр 1985 оны дөрөвдүгээр сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 57 дугаар дунд сургуулийг төгсч, боксын спортоор 2000 оноос эхлэн хичээллэсэн юм. Үндэсний шигшээ багийн тамирчин байх хугацаандаа 48-51 кг-ын жинд тоглодог.
Тэрбээр Бээжингийн олимпоос -48 кг жинд өрсөлдөж, мөнгө, 2009 онд Италийн Милан хотод зохиогдсон Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль тус тус хүртсэн.
Мөн 2009 онд Монголын түүхэнд анх удаа сонирхогчдын боксын ДАШТ-ий аварга, 2007 оны Ази тивийн аварга, ХБНГУ-ын Халле хотод болдог Химийн цом тэмцээн, БНАСАУ-ын Пхеньян хотод болдог олон улсын тэмцээний мөнгө, улсын аварга.
Олимпийн эрх авсан тэмцээн нь Казахстаны нийслэл Астана хотод болсон олимпийн эрх олгох олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байв.






П.Сэрдамбын түүхэн амжилтын ой өнөөдөр | ||
Үзсэн: 3153 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.