Шууд Chart

С.Гантогоо "Чи бэлэн үү"

2018-08-24 10:01:41

"Монгол Контент” ХХК-ийн дуучин С.Гантогоогийн бие даасан хоёр дахь уран бүтээл "Чи бэлэн үү" дууны клип сонгсогчдод хүрэхэд бэлэн болжээ.  Тэрбээр энэ зун “Чи бэлэн үү” болон “Love story” нэртэй дууныхаа клипний зураг авалтыг БНСУ-д хийлгээд иржээ.

“Чи бэлэн үү” дуунд түүнтэй хамтарч Солонгост уран бүтээлээ туурвиж байсан Германы дуучин бүсгүй тоглосон байна. 

Солонгосын аялал жуулчлалын корпораци, "Монгол Контент" ХХК, TJ entertainment нийлээд 10-аад хүний бүрэлдэхүүнтэй баг хоёр долоо хоногийн хугацаанд ажиллаж, зураг авалтаа хийгээд иржээ. 

Дараагийн уран бүтээлийнхээ клипийг тэрбээр есдүгээр сарын дундуур цацах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

С.Гантогоо нь БНСУ-ын аялал жуулчлалын төрийн өмчит корпорацийн Монгол дахь элч дуучин  бөгөөд “Яг түүн шиг” шоугаар олонд танигдаж, Монголын урлагт хөл тавьсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

С.Гантогоо "Чи бэлэн үү"   
Үзсэн: 961 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй