Шууд Chart

“Silence White” 13 дахь жилдээ болно

2018-08-24 10:22:33

Монголын бүжгийн тэргүүлэгч хэмнэл “Silence White” 13 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Залуусын хүсэн хүлээдэг “Silence White” бүтэн нэг үеийг ардаа үдэж 12 жилийн турш бүжгийн хөгжмөөр дамжуулан залууст эерэг сэдэл  төрүүлж, гаднын аялагчдад үндэсний хэв маяг, соёл урлаг бүхий санаа шийдлийг сурталчлан таниулсаар ирсэн.  

Бидний амьдрал тойргоос тойргийн хооронд хөвөрч, өнгөрснөө ардаа үлдээн шинэ эхлэлтэйгээр урагш алхдаг. Тиймдээ ч бид уг утга санаанд тулгуурлан шинэ эхлэл шинэ эринийг “Silence White 2018 New Circle” агуулга дор “Zaisan Hill” Event hall-ын дотор заал болон гадна гэсэн хоёр өөр агаар мандалд орчин цагийн хөгжмийн хэмнэл, тайз дэлгэцийн интерактив хослолыг хүргэхээр ажиллаж байна.

Орчин үеийн эрч хүчтэй, хөгжимд хайртай залуус та бүхэн өнөөдөр “Silence White”-д болно. Та бүхэн цагаан өнгийн хувцсаа өмсөөд бүжгийн хэмнэлийг мэдрээрэй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Silence White” 13 дахь жилдээ болно  
Үзсэн: 1061 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй