
“Mongolian next top model” ийн шоуны ялагч, загвар өмсөгч Б.Цэрэндолгор ирэх есдүгээр сард болох "Дэлхийн супер модель" тэмцээнд оролцохоор болжээ.
Уг тэмцээн нь олон улсын чанартай тэмцээнүүдийн нэгт тооцогддог бөгөөд орон орны 120 шилдэг модель өрсөлдөх юм байна.
Энэхүү тэмцээний чансаа өндөр байдаг шалтгаан нь томоохон агентлагууд оролцож, загвар өмсөгчдөд хамтран ажиллах санал тавьдагт оршдогбайна. Б.Цэрэндолгорын хувьд "Mongolian next top model" шоу нэвтрүүлэгг ялагч болж, олонд танигдсанаасаа хойш "Гурван найз эргэж ирсэн нь" уран сайхны кинонд тоглосон.
Мөн үндэсний оператор "G Моbile" компанийн нүүр царай болсон билээ. Түүнийг олонд таниулсан " Mongolian next top model " шоуны дараагийн дугаар ирэх сараас үзэгчдэд хүрч эхлэхээр болжээ.
Б.Цэрэндолгор "Дэлхийн супер модель" тэмцээнд оролцохоор болжээ | ||
Үзсэн: 2110 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.