
Шинэчлэлийн Засгийн газар, НХХЯ-тай хамтран “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа билээ. Хөтөлбөрийн дагуу мэргэжилтэй ажилтныг бэлтгэх энэ оны эхний ээлжийн сургалтын бүртгэл өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд нэгдүгээр сарын 17-ныг хүртэл үргэлжлэх аж. Хөтөлбөрт хамрагдсанаар эхний гурван сар онолын хичээл үзэж үлдсэн хоёр сард нь үйлдвэрлэлийн дадлага хийж танхимд үзсэнээ баталгаажуулах ба чадварлаг байж чадсан тохиолдолд дадлага хийлгэсэн компанидаа үндсэн ажилтан болж үлдэх боломжтой ажээ. Хөтөлбөрийн хүрээнд ажил олгогчдын захиалгаар 50 гаруй мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэх ба үүнд барилга, авто зам, төмөр зам, уул уурхайн мэргэжилтэй ажилтан болж бэлтгэгдэх ажлын байрны захиалга давамгайлж байна.
Мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн бүртгэл эхэллээ | ||
Үзсэн: 1176 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.