Шууд Chart

“Нарантуул” захад шалгалт орлоо

2014-01-07 11:15:23

Өдөрт дунджаар 3500 гаруй иргэн үйлчлүүлж, 1500 орчим машин байнга буюу түр зогсдог Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт  МХЕГ шалгалт хийжээ. Шалгалтаар  өргөтгөлийн хэсэгт байрлах автомашины зогсоол хөдөлгөөний нягтрал ихтэй, хүйтний улиралд автомашинаа шөнөжин халааж агаарын бохирдол үүсгэдэг, жолооч нар автомашинаа харж хонохдоо орчинд ил задгай бие засдаг зөрчлүүд илэрчээ. Нийслэлийн захиргаанаас дээрх зөрчлүүдийг зогсоож эрүүл аюулгүй орчин бүрдүүлэн худалдааны төвийн орчим үүсдэг замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор худалдааны төврүү нэвтрэх автомашиныг тоогоор нь эсвэл марк, даацаар нь хязгаарлаж хэт бөөгнөрлийг сааруулах, өргөлтгөлд шөнийн цагаар автомашин байрлуулж, хонуулахгүй байх зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

“Нарантуул” захад шалгалт орлоо  
Үзсэн: 1246 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
94.122.93.xxx [94.122.93.xxx] 2014-01-08 04:05
mash zov bur haah heregteı eruul mendeereı bıtgıı hohıroochee ard tumen nını

Бидэнтэй нэгдээрэй