
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу наймдугаар сарын 27-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Г.Мягмарсамбуу: Эв нэгдэл бол ариун санваар мөн”, “Их цэвэрлэгээ хийх цаг нь болсон хөрөнгийн зах”, “Нийт нутгийн 37 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй”, “Д.Мэндсайхан Азийн жүжгийн эмэгтэй зохиолчдын наадамд оролцох болов” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” өнөөдрийн дугаарт “ХААИС-ийн нэвтэрхий толь”, “А.Бямбажаргал: Хэн нэгний шахалтаар Үндсэн хуулийн зарчмыг гажуудуулж болохгүй”, “Цалин нэмэгдэж, цэцийн шийдвэрээр 12 мянган иргэн төлөөлөлгүй үлдэв”, “Сайн яваад ирээрэй цэн тогоруу минь” зэрэг мэдээлэл, ярилцлага, нийтлэлийг нийтэлжээ.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн “Монгол угсаатны зүйн арван мянган цуглуулгатай гэр музейн эзэн О.Маш-Эрдэнийнх”, “С.Батболд: Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудыг холбосон хөгжлийн алтан гурвалжин бий болгоно”, “Б.Оргил: Хорин жилийн дараа Монголыг хөгжүүлэх дэлхийн иргэнийг өнөөдрөөс бэлтгэнэ”, “Эко алтан заамар”-т сүүлийн нэг сарын дотор 12 шалгалт ирсэн. Бүгд энэ компани хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн”, “Дур зоргоороо үнээ нэмдэг шатахуун импортлогчдод хяналт тавьдаг газар байдаг уу” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 697 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.