Шууд Chart

Б.Мөнхзаяа 2:40:15 цагийн амжилтаар долдугаар байр эзлэв

2018-08-27 09:39:54

Азийн спортын 18 дугаар их наадмын найм дахь өдөр өчигдөр боллоо. Тус өдөр эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн болж, марафон гүйлтэд 19 орны тамирчид өрсөлдсөнөөс Монгол Улсын тамирчин Баярцогтын Мөнхзаяа 2:40:15 цагийн амжилтаар долдугаар байр эзлэв.

Мөн энэ тэмцээнд өрсөлдсөн Монгол Улсын тамирчин Галбадрахын Хишигсайхан 2:42:57 цагийн амжилтаар аравдугаар байрт орлоо.

Марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн төрөлд Бахрайн Улсын тамирчин Келимо Росе түрүүлж, алтан медалийн эзэн боллоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Мөнхзаяа 2:40:15 цагийн амжилтаар долдугаар байр эзлэв  
Үзсэн: 772 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй