
Монголын зохиолчдын эвлэл хэмээх 90 жилийн түүхтэй их айл өнгөрөгч амралтын өдрөөр Бага чуулганаа хуралдуулж, Удирдах зөвлөлийн даргаа сонголоо.
Учир нь тус байгууллагын удирдах зөвлөлийн дарга, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир бурхны орноо заларсан учраас ийнхүү дараагийн даргыг сонгох хуралдаан зохион байгуулсан аж.
Удирдах зөвлөлийн даргад Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Цэнджав, Д.Нацагдоржийн шагналт, зохиолч М.Эрдэнэбат, Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн тэргүүн, доктор Д.Ганболд нар өрсөлдөж, олонхийн саналаар Д.Цэнджав сонгогджээ.
Ирэх нэгдүгээр сарын 9-нд Зохиолчдын байгууллагын бууриа засаж тооноо өргөсөн өдөр тохиож, энэ өдөр түүхт 90 жилийнхээ ойг ёслол төгөлдөр тэмдэглэх ажил шинэхэн даргын өмнө бий.
Тэгэхээр ажлаа ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлаас эхлүүлнэ хэмээн Удирдах зөвлөлийн шинэхэн дарга хэлсэн билээ.
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэнджав МЗЭ-ийн хороог удирдана | ||
Үзсэн: 898 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.