Шууд Chart

Манай улсын тамирчид өнөөдөр гурван төрөлд өрсөлдөнө

2018-08-31 08:50:10

Азийн спортын 18 дахь удаагийн наадмын 13 дахь өдрийн тэмцээн өнөөдөр үргэлжилнэ. Энэ өдөр манай улсын тамирчид дараах төрөлд өрсөлдөнө.

Сагсан бөмбөг:  Эмэгтэйчүүдийн 5х5 төрөлд манай сагчид Индонезийн шигшээ багтай 10:00 цагаас тоглооно.

Бокс: Боксын эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Э.Цэндбаатар БНХАУ-ын тамирчинтай 15:45 цагаас. эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд оролцож байгаа ОУХМ Б.Чинзориг Тайландын боксчинтой 20:15 цагт тус тус өрсөлдөнө.

Жүдо бөх: Эрэгтэйчүүдийн -90-кг-ын жинд өрсөлдөх ОУХМ Г.Алтанбагана эхний барилдаанд Афганистаны бөх Мох Исмал Какартай, -100 кг-ийн жинд Л.Отгонбаатар тэмцээнээ эхлүүлнэ. Тэрээр эхний тойрогтоо Тайландийн жүдоч Вэй Пуяанг-тай тус тус учраа таарчээ. +100 кг-д хүч үзэх Ө.Дүүрэнбаяр эхний тойрогтоо хийлсэн байна. Эмэгтэйчүүдийн +78 кг-ын тамирчин Б.Мөнхтуяа БНХАУ-ын тамирчин Яан Вэйнгтэй эхний барилдаанаа хийнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Манай улсын тамирчид өнөөдөр гурван төрөлд өрсөлдөнө  
Үзсэн: 2442 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [203.91.115.xxx] 2018-08-31 09:25
халуун орон

Бидэнтэй нэгдээрэй