Цагаан сарын баяр дөхөхөөр ахмад настнуудыг залилдаг хэрэг их гардаг. Тодруулбал,ямар нэгэн албан байгууллага, хороо хорины нэр барьсан хэсэг бүлэг этгээдүүд “Танд одон медаль олгох гэж байна” хэмээн өндөр настнуудаас мөнгө, эд зүйлийг нь залилдаг. Залилагчид “Манай байгууллагаас өндөр настнуудад цагаан сарын идээ, ууц өгөх гэж байгаа. Та зургаа авахуулчих” хэмээн хуурч зургийг нь авахдаа “Та ээмэг, бөгжөө авчих. Манайх чинь тусламжийн байгууллага учраас та ядруу харагдах ёстой” гэж хэлээд гар утсаараа зургийг нь авдаг.
Ингээд хэн нэг нь хохирогчийн алт, монет ээмэг бөгжийг барьж зогсч байгаад зугтдаг. Ийм хэрэг өмнө олонтаа гарч бүртгэгдэж байсан. Түүгээр ч барахгүй үр хүүхдүүдэд нь “Танай аав, ээжид өргөмжлөл өгнө” гэж хэлэх нэрийдлээр залилж, хохирол учруулсан хэрэг бий. Сар шинэ ойртсон эдгээр өдрүүдэд ахмад настнууд болон тэдний үр хүүхдүүдэд иймэрхүү этгээдүүдээс сэрэмжилж, хэрвээ сэжиг бүхий хүн байвал холбогдох газарт нь яаралтай мэдэгдэхийг цагдаагийн газраас анхааруулж байна.
Залилан хийдэг этгээдүүдээс сэрэмжил | ||
Үзсэн: 1141 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.