
Энэ сарын 13-нд Ардчилсан Үндсэн хууль баталсны 22 жилийн ой тохиож байгаа билээ. Үндсэн хууль мэндэлсэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан УИХ-ын дарга захирамж гаргаж, УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржоор ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ. Үндсэн хууль баталсны ойн өдрөөр уламжлал ёсоор үндэсний бөхийн барилдаан болох ба хүүхэд залууст хуулиа сурталчлах, ач холбогдлыг нь ойлгуулахын тулд теле хичээл заах ажээ. Мөн үндсэн хуулиа баталсан АИХ-ын депутатууд оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулж, УИХ-ын удирдлага тэднийг хүлээн авч уулзах юм байна.
Үндсэн хуулийн талаар теле хичээл заана | ||
Үзсэн: 1342 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.