Шууд Chart

Хаширдаггүй монгол араншин

2014-01-08 10:16:51

Манай улс 1921 оноос эхлэн өнөөдрийг хүртэл нийт 164 оронтой дипломат харилцаа тогтоосон байна. Энэ тоо өсөхийн хэрээр гадаад улс оронд зорчиж, сурч, суурьшин амьдрах иргэдийн тоо ч өссөн. Харин тэдгээр гадаадад амьдарч буй иргэдийн эрхийг хамгаалах асуудал л нэмэгдсэнгүй, орхигдсоор байна. Манай улсын гадаадад амьдарч байгаа иргэдийн эрхийг тухайн улсад байгаа Монгол улсын Дипломат төлөөлөгчийн газар хариуцах ёстой. Энэ тухай УИХ-аас 2011 онд баталсан МУ-ын Гадаад бодлогын үзэл баримтлалын Гадаадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах бодлого гэсэн хэсэгт тодорхой заасан байдаг. Уг бодлогод:

 27.1.Монгол Улсаас гадаад улсад суугаа бүрэн эрхт төлөөлөгчийн газар өөрийн иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны эрх ашгийг үндэсний болон тухайн улсын хууль тогтоомж, олон улсын гэрээний хүрээнд хамгаалах;
27.2.Монгол Улсаас гадаад улсад суугаа бүрэн эрхт төлөөлөгчийн газар өөрийн суугаа болон хавсран суугаа улсад амьдарч, ажиллаж, суралцаж байгаа иргэдийнхээ бүртгэл, судалгааг хөтөлж, тэдэнд шаардлагатай үед туслалцаа, дэмжлэг үзүүлэх;
27.5.гадаадад байгаа иргэн гэнэтийн осол, халдлага, аюул, албадлагад өртөх, хүнд өвчин тусах, нас барах зэрэг тохиолдолд Монгол Улсаас тухайн улсад суугаа бүрэн эрхт төлөөлөгчийн газар бололцоотой туслалцаа, дэмжлэг шуурхай үзүүлэх;
27.6.гадаадад зорчиж байгаа иргэдийг хар тамхи, хүний наймаа зэрэг ноцтой гэмт хэрэгт өртөхөөс сэрэмжлүүлэх, ийм төрлийн хэрэгт холбогдож хохирогсдын эрхийг хамгаалах чиглэлээр тухайн улсын болон олон улсын холбогдох байгууллагатай хамтран ажиллах;
Гадаадад амьдарч байгаа иргэдийг шууд хариуцан ажиллах байгууллага нь чиг үүргийнхээ хувьд Гадаад харилцааны яам. Тус яамны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл нь Гадаад хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрт зааснаар:
2.4.1. Монгол Улсын аюулгүй байдлыг хангах таатай гадаад орчныг бүрдүүлэх;
2.4.2. Монгол Улсын үндэсний хөгжлийг хангах таатай гадаад орчныг бүрдүүлэх;
2.4.3. Монгол Улсын иргэдийн эрх ашиг, бизнесийн ашиг сонирхлыг хилийн чанадад хамгаалах гэж байдаг аж.
Цаасан дээр бичиж үүрэг болгосноор бол ГХЯ дээрх иргэдийг шууд хамгаалах үүрэгтэй аж. Гэтэл жил бүр хийсэн нүсэр их ажлаа тайлагнаж, өссөн үзүүлэлттэй гарч байна, харилцаа сайжирсан гэх зүйл ярих яамны сайд болоод албатууд үнэн хэрэг дээрээ бичиг цаасны ажлаас өөр дорвитой хийсэн зүйл үгүй мэт. Гадаадад амь насаа алдаж, сураггүй болж байгаа монгол иргэдийн талаарх мэдээлэл тус яамны ажилчдын чихэнд хүрдэггүй бололтой.
 
Үүрэгт ажлаа хийдэггүй яамныхныг буруутгах олон үндэслэл байгаагийн хамгийн сүүлийнх нь өнгөрсөн 11 дүгээр сард Малайз улсад амиа алдсан Э гэх бүсгүйн хэрэг. Одоог хүртэл учир нь олдоогүй байгаа уг хэргийг хариуцах буруутан нь олдолгүй сар гаруйн хугацаа болж байна. Талийгаач охин өнгөрөхөөсөө өмнө хэд хэдэн удаа ар гэрийнхэнтэйгээ холбоо тогтоож, өөрийг нь хүний наймааны золиос болгох гэж байгаа талаар, амийг нь хөнөөнө гэж сүрдүүлсэн талаар дуулгаж аврал эрсэн байдаг. Гэвч амьдралын боломж тааруу ар гэрийнхэн нь оршин суугаа газрынхаа цагдаад мэдэгдэхээс өөр зүйл хийж чадсангүй, харин үйлчлүүлж байгаа иргэдээ өнгөтэй мөнгөтэйгээр нь дугаарладаг төрийн албатын жишгээр цагдаагийн байгууллагынхан тэднийг тоож ч хараагүй. Ингээд л юу ч хийж чадалгүй байсаар байтал хөөрхий бүсгүй учир битүүлэг байдлаар “амиа хорлосон” байна.
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 23-нд манай улсын ГХЯ-ны Консулын газарт монгол улсын нэг иргэн Малайз улсад үхсэн талаар мэдээ ирж, уг мэдээг авангуутаа харин ч шуурхай ажиллаж ар гэрийнхнийг нь олж дуулгасан юм байх. Гэтэл талийгчийн гэр бүлийнхэн хэргийн талаар мэдэж байхаар нь дэгсдүүлсэн хүнд “өө та нар мэдэж байсан юм уу...” гээд л өнгөрч. Харин ч охиныхоо хэргийн талаар ГХЯ-ны Консулын газар болон Хүний эрхийн байгууллагад хандаагүй тэдний буруу болох шахсан. Улсынхаа иргэний амийг хамгаалахын тулд заавал өнгө мөнгөөрөө далайлгаж дээр доорх бүх байгууллагаар орилж гүйх ёстой байсан гэж үү.
Малайзад манай улсын иргэн амиа алдаж байгаа нь зөвхөн энэ биш. Өмнө нь Ш.Алтантуяа гэх бүсгүй мөн л учир битүүлэг байдлаар амиа алдаж байсан.
 
Улсынх нь иргэд ар араасаа харь оронд амиа алдсаар байтал Малайз улсад одоог хүртэл манай улсын Консулын газар алга. Нийт 29 улсад Дипломат төлөөлөгчийн газар байгуулахдаа биеэ үнэлэлт, хар тамхидалт, элдэв гэмт хэргийн үүр гэгддэг тэр улсад иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах Консулын газар байгуулахыг яагаад яарсангүй вэ. Хэдэн жилийн өмнө загвар өмсөгч бүсгүй амиа алдаж нийгмийг сандралд оруулж байхад эрхэм албан тушаалтнууд иргэдийнхээ эрхийг хамгаалах ёстойг ухамсарлаж, Малайз улсад төлөөлөгчийн газраа нээсэн бол 24-хөн настай Монгол бүсгүй харь оронд аврал эрэн хорвоог орхихгүй байсан. Өөрсдөд нь ашиггүй л бол шавар бурхан царайлж суудаг “томчууд” яагаад хөдлөхгүй байна вэ. Магадгүй хүний наймааны гол үүр болсон тэр улс руу сураггүйгээр алга болсоор байгаа монгол иргэд хэл чимээгүйхэн цуврах нь зарим эрхмүүдэд ашигтай юм биш биз гэх хардлага төрөөд байдаг болчихоод байна.  
 
Нөгөөтэйгүүр энэ хэрэг манай улсын төрийн байгууллагууд хоорондоо ямар ч уялдаа холбоогүй ажилладаг гэдгийг дахин харуулаад өглөө. Гадаад харилцааны яам, хууль зүйн яам, Хүний эрхийн үндэсний комисс улсынхаа иргэдийн амь нас, эрх ашгийг хамгаалах ёстой байгууллагууд хамтарч ажиллана гэдгийг нийлж баяр тэмдэглэн архи уух гэж ойлгодоггүй л байлтай. Харьд амиа алдсан монгол иргэний төлөө хариуцлага хүлээх ёстой тэдгээр байгууллагууд одоо уснаас хуурай гарах гэж бурууг өөрсдөөсөө түлхэцгээж байна. Арга ядахдаа Э гэгч охиныг биеэ үнэлэгч, хар тамхинд донтсон байсан гэсэн яриа тараасан. Хар тамхинд донтсон, биеэ үнэлэгч Монгол иргэдийн амь ийм хямдхан юм бол өнөөх дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн Ардчилсан монгол улсын үнэ цэнэ хаана нь байна вэ.
 
Харь оронд зорчсон иргэдээ араас нь хэл сураг тавиад хамгаалж чадахгүй юм бол хил гаалиа нээж дэлхий нийтэд ардчилсан улсын царай гаргахын хэрэг юу байна.
  
Эцэст нь иргэд чинь харьд очиж амиа алдаж дуусахаас нь өмнө байшин барьж, зам засан өөрт орж ирэх мөнгөө тооцож суухаасаа илүүтэйгээр улс гэсэн ойлголтыг бүрдүүлж байгаа иргэдээ хамгаалж эхлэх цаг болсныг сануулах юун...
 Хаширдаггүй монгол араншинг халах цаг хэдийн болсон шүү.
 
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Хаширдаггүй монгол араншин  
Үзсэн: 5393 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
60.31.198.xxx [60.31.198.xxx] 2014-04-15 11:10
манай монгол залуучууд үнэхээр бүтэхгүй э, би хятадад сурдаг , энэ охидууд залуучууд нь нэг л их хувиа бодсон, тэгсэн хэрнээ нээг их худлаагаасаа эх оронч дүр эсэгсэн хөгийн юмнууд байхын, их бүдүүлэгдүү хүмүүс байх юм, охидууд нь банзалдаад л монгол залуучуудтайгаа салж нийлээд л хоорондоо явалдаад л байхын, хэн хэн нь монголд нөхөр эсвэл эхнэр хүүхэдтэй хүмүүс, арай сэргэлэн охид нь хятадуудтай нууцаар явалдаж хятад хэлээ сайжруулана. утга алга а,
60.31.198.xxx [60.31.198.xxx] 2014-04-15 11:05
хүний нэр гутаасан муусайн бузар охидууд, тэднээс болоод мань мэтийн охид энд буруугаар ойлгогдож байна. хараал идсэн юмнууд, монголд хариад бөөн туршлага бөөн гадаадад сурч төгссөн хүн монголоос нээх сайн нөхөр олоод авах байлгүй.
60.31.198.xxx [60.31.198.xxx] 2014-04-15 11:05
хүний нэр гутаасан муусайн бузар охидууд, тэднээс болоод мань мэтийн охид энд буруугаар ойлгогдож байна. хараал идсэн юмнууд, монголд хариад бөөн туршлага бөөн гадаадад сурч төгссөн хүн монголоос нээх сайн нөхөр олоод авах байлгүй.
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-01-10 23:27
Хаа хамаагүй Афганистанд ЭСЯ нээр гэж тэнэгтэж байхаар монголчууд их байдаг тэр малайзид консулыни газар нээвэлзохилтой.
78.123.184.xxx [78.123.184.xxx] 2014-01-08 23:15
MONGOLCHUUD ERUUSUU BIE BIENEE HAIRLAJ HUNDELDEEGUI. MUNGUTEI L BOL HUN, MUNGUIGUI BOL ED HOGSHILOOS DOR UZEGDENE. HUNII AMI AVARCH ZOVJ BAIHAAR UURTUU L YUM NAAJ BAIVAL TEDEND JARGAL BOLDOG UCHUUKHEN SETGELGEETEI HUMUUS. TIIM BOLKHOOROO UNEN SETGELEESEE HUND TUSLANA GEDGIIG IKHENKH NI MEDDEGGUI.
182.160.1.xxx [182.160.1.xxx] 2014-01-08 13:31
Bayraa uuru l shireen deeres unachixsan shuu de...gedeg shig eej aav nar enger sultai oxidoo aldchxad tur zasagruu dairdagaa bolimor yum...oxiddoo engeree,busee changal yavaxiig l sain surgachix!!!!!!!!!
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-01-08 13:05
Ер нь МОНГОЛ бүсгүйчүүлийг гадаадад явах, гадаад хүнтэй суухыг хуулиар хорчихмоор юм. Энд хүний эрх мэрх гээд сүйд болоод байх юм алга. УЛСЫН ЭРХ АШИГИЙГ НЭГД ТАВЬЖ БАЙВАЛ ЗҮЙТЭЙ ШҮҮ ДЭЭ.
Togoodorj Erdene Ochir [202.179.29.xxx] 2014-01-08 11:43
demjij bna

Бидэнтэй нэгдээрэй