
Монгол Улсын төрийн соёрхолт, “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болдын “Ертөнц 12” цоо шинэ тоглолт өнгөрсөн баасан гарагт “Буянт-Ухаа" спорт цогцолборт боллоо.
Тэрбээр бие даасан тав дахь томоохон тоглолтоо үзэгчиддээ ийнхүү өргөн барив. Нийт 12 цомгийнхоо 40 гаруй хит дуугаа дуулан жинхэнэ амьд шоу тоглолтыг үзүүлсэн юм. Түүний тоглолтыг тэсэн ядан догдлон хүлээсэн фенүүд нь “Буянт-Ухаа" спорт цогцолборыг ёстой л “нураах” шахсан гэхэд хэтрүүлсэн болохгүй болов уу.
VIP тасалбар нь 500 мянган төгрөгөөр худалдаалагдсан ч ховрын бараа шиг эрэлттэй байсан гэхэд болно. 15 мянган хүний суудалтай цогцолбор дүүрэн фэнүүдээ доргиож, шуугиулж, бүр уйлуулж чадсан нь 40 шүргэж яваа Д.Болдын өнгөрсөнд бүтээсэн бүхний үр шим гэлтэй.
Сүүлийн үеийн дэвшилтэт техник тоног төхөөрөмжийн шийдэл бүхий хөгжим дуугаралт, дэлгэцийн өнгө хосолсон тайз зэрэг нь ямар ч тоглолтуудаас илүү шинэлэг содон байж чадсан юм.
Тоглолтод “Камертон” хамтлаг, “Гурван охин” хамтлагийн ахлагч Д.Солонго, реппер Quiza, BAT, Ginjin мөн “Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчид болох Ц.Энгүүн,Б.Хулан,С.Идэрмаа нар оролцлоо. Түүний тоглолтыг үзэхээр олны танил хүмүүс нэлээдгүй явж байсны дунд “Киви” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ, дуучин Наки, А.Хишигдалай,Г. Анархүү, Ангууч буюу Б.Баттөр нар байсан юм.
Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Монгол HD" телевизийн гүйцэтгэх захирал Ч.Номин, дэд захирал Г.Бат-Эрдэнэ нар хамтран ажилласан бөгөөд олон хүний бүрэлдэхүүнтэй том баг ажилласан байна.
Д.Болдын тав дахь “бут ниргэлт” | ||
Үзсэн: 982 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.