
Төв аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд 27 сумын 29 дотуур байранд 2000 гаруй хүүхэд байрлахаар бүртгүүлжээ. Үүнээс 100 гаруй нь зургаан настай хүүхэд анхлан дотуур байранд байрладаг талаар эх сурвалж мэдээлж байна.
Зургаан настай хүүхэд дотуур байранд суухад их хүндрэлтэй байдаг. Учир нь тэд ээж аавынхаа гаргаас гараагүй болохоор орондоо шээх уйлах тохиолдол их гардаг байна. Гэхдээ багш сурган хүмүүжүүлэгч тэр тусмаа дотуур байрны багшийн дэмжлэгтэйгээр байрандаа дасч биеэ дааж эхэлдэг байна. Эхний нэг жил өнгөрөхөөр хамаагүй өөр болдог гэж дотуур байрны багш нар ярьлаа.
Ер нь жилээс жилд зургаан настай хүүхэд дотуур байранд суух тохиолдол багасаж байгаа. Ихэвчлэн малчдын хүүхдүүд л ах эгчийгээ даган ирдэг аж. Энэ нь тухайн хүүхдийн орчиндоо дасан зохицох чадварыг нэмэгдүүлдэг талаар мэргэжилтэнүүд тайлбарлалаа.
Төв аймгийн хэмжээнд 100 гаруй зургаан настан дотуур байранд байрлана | ||
Үзсэн: 725 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.