Шууд Chart

Ш.Батбаяр: Ерөнхийлөгчтэй уулзахад их хэцүү болж, өмнө нь зэрэгцээд л алхдаг байлаа шүү дээ

2014-01-08 10:50:52

УИХ-ын гишүүн, ЭМЯ-ны сайд асан Шаравжамцын Батбаяр “Таны зүтгэлийн төлөө” ТББ-ын байгуулан тэргүүнээр нь ажиллаж байна. Түүнийг энэ удаагийнхаа редакцийн зочноор урьж ярилцлаа.

-“Таны зүтгэлийн төлөө” ТББ-ыг байгуулах нь хэрэгцээ шаардлага байв уу, эсвэл?
 
-Монголд төр засагтаа 25-50 жил ажиллаж, бүхий л насаа эх орныхоо хөгжил цэцэглэлт бүтээн байгуулалтад зориулчихаад тэтгэвэрт гараад мартагдсан хэдэн мянган ахмад бий. Тэд улсад 40, 50 жил зүтгэсэн ч “Хөдөлмөрийн хүндэт медаль” ч хүртээгүй орхигдсон гэдгээ ярьдаг. Тэгээд  хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж чадаагүй ахмадуудыг ямар нэгэн хэмжээгээр үнэлэх урамшуулах үүднээс ТББ-аа байгуулсан. Тэгээд хэрхэн яаж үнэлэх вэ гэдгээ шийдэж чадахгүй байсан. Эхлээд хүмүүсээс саналыг нь ч авч тодорхойлолтыг нь гаргаад Ерөнхийлөгчид дамжууллаа. 10 удаа хандахад нэг ч хариу ирээгүй. Өөр арга хайлаа. Ингээд буянтай ахмадууддаа дээр үеийн гэрэг шиг ямар нэгэн тэмдэг өгөхөөр шийдвэрлэсэн.
 
- Тэмдэгийнхээ загварыг өөрсдөө гаргасан уу?
 
- Харин ямар тэмдэг байхыг  олон хүмүүстэй зөвлөсний эцэст  “Алтан соёмбо”-ын суурь болох бадам цэцгийн дунд өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн гурван ширхэг эрдэнийн чулуу шигтгээ суулгасан бөгөөд тухайн хүний улс орондоо хөдөлмөрлөсөн жилээс хамааран өөр өөр өнгөтэй байхаар зохиомжилсон. 20-иос дээш жил хөдөлмөрлөсөн бол гурван ширхэг ногоон бадмаараг, 25-аас дээш хөдөлмөрлөсөн бол гурван ширхэг сафир, 30-аас дээш жил хөдөлмөрлөсөн ахмад гурван ширхэг маргад шигтгээтэй “Төрийн соёмбо” хүндэт тэмдэг гэсэн нэртэй. Тэмдгийг мөн тэргүүн, дэд, гутгаар зэрэг бүхий өргөмжлөл дагалдана. Хүндэтгэл авсан хүн өдөр бүр зүүж болох хэмжээтэй хийсэн бөгөөд тааралдсан иргэд толгой дохин мэндчлэх, цэргийн хүмүүс бол ёсолж хүндэтгэл үзүүлж байхаар төсөөлсөн юм.  Төр, улсдаа үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн иргэдэд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медаль шагнадаг ч хүн бүрт олдохгүй, нөгөө талаар шалгуур, оноолт нь оновчтой болсонгүй гэх шүүмжлэл байнга дагуулдаг. Тэгсэн атлаа шагнал урамшуулал хүртэхийг хүсдэггүй хүн бараг үгүй. Ялангуяа хөдөө орон нутгийн иргэд үндсэндээ тэр шагнал, урамшлын гадна үлдэх нь ердийн үзэгдэл. Энэ бүгдийг бодолцон “Төрийн соёмбо” хүндэт тэмдэг санаачилсан. Үүнийг шагнал гэхээсээ илүүтэй хүндэтгэл гэвэл зохилтой юм шүү.
 
-Сайхан санаачилга байна. Харин төр засаг маань хэр дэмжив?
 
- Засгийн газарт энэ саналаа тавихад дуртай хүлээж авсан. Гэхдээ хөрөнгө мөнгө шаардагдана, судалж үзэх ёстой гэсэн. Ингээд засгийн газрыг мөнгөтэй болтол манай ТББ үүнийгээ хариуцаж явах юм. Би ерөнхийлөгчид хүсэлт тавьсан ч хариу өгөөгүй. Хэвлэл мэдээллийнхэнд хандсан. Л.Балхжав сайн дэмжсэн. Нэвтрүүлэг эхлэхийн өмнө л “Төрд зүтгэсэн ахмадууддаа хүндэтгэл үзүүлье” гээд хэлчихэд ямар ч гарз гарахгүй. Мөн холбогдох яамдад захидал бичсэн. Ямар сайхан санаа вэ гэсэн хирнээ хэрэгжүүлэхгүй нэг жил болчихож байгаа юм. Гэхдээ хичээсэн учраас бид өөрсдөө хэрэгжүүлсэн. Шинэчлэлийн засгийн газрын 100 дахь хоног дээр 100 ахмадад энэ тэмдгийг гардуулснаар албан ёсоор эхэлсэн. Тэрнээс хойш 20 мянга гаруй хүнд тэмдгээ гардуулж,  21 аймгийн сум болгон, хотын 9 дүүргийн ихэнх хороодод салбартай боллоо. Энэ бол Монголчууд одон медальд дуртайдаа хийж буй ажил биш. Хийсэн хөдөлмөрөө ямар нэгэн хэмжээгээр үнэлүүлэх юмсан гэсэн сонирхол хүн бүрт байдаг юм аа. Засгийн газар УИХ, ерөнхийлөгчид санал тавьсан. Ерөнхийлөгчид “Төрийн соёмбо” тэмдгийг  авсан ахмадуудад хүндэтгэл үзүүлдэг зарлиг, ахмадуудыг намын харьяалалгүй болгох хууль гаргаачээ гэж хүсэлт тавьсан. Мөн 30-аас дээш жил ажилласан ахмадуудад алтан гадас, 40-өөс дээш жил ажилласан их цөөхөн ахмадууд байна тэдэнд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон өгөхийг санал болгосон.
 
- Ерөнхийлөгчийн дэмжлэгийг хүлээвэл ажил тань хурдацтай ахих биш үү?
 
- Энэ саналыг  ерөнхийлөгчийн зөвлөхүүд дуртай хүлээж авч байгаа. Гэхдээ ерөнхийлөгчид хүрдэг үгүйг мэдэхгүй. Ерөнхийлөгчтэй уулзахад их хэцүү болж, хуучин бол зэрэгцээд л алхдаг байлаа шүү дээ. Тэтгэвэрт гарсан ахмадуудыг нам болгон авч ашиглах гээд байна. Гэхдээ өнгөрсөн оны 4 сард ХАХНХ-ын сайд, Хөдөлмөрийн сайд хоёрын хамтарсан тушаал гарч энэ асуудлыг хөтөлбөрт тусгах ажлын хэсэг байгуулсан.  Ажлын хэсэг гараад юу ч хийхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Гэхдээ бидний өөрсдөөс шалтгаалах ажил өрнөж ахмадууд сэтгэл хангалуун яваа. Өдөр бүхэн хөдөө орон нутгаас ч утасдаад энэ алтан соёмбыг авмаар байна гэдэг. Ер нь бол яваандаа Засгийн газар энэ тэмдгийг өгдөг болно.
 
-Тэмдгийг мөнгөн шагнал урамшуулал дагах уу?
 
-Байхгүй. Бид зардлаа тооцсоны үндсэн дээр 15000 төгрөгийн үйлчилгээний төлбөр авч байна. Ихэнх газар ахмадууддаа цай, хадаг өгдөг юм байна лээ. Цай, хадаг 2 дорхноо алга болно. Харин төрд хэдэн жил зүтгэснийг нь батлаад өгсөн энэ тэмдгийг зүүгээд явахдаа ахмадуудын сэтгэл санаа өөдрөг өег байх учиртай юм.
   
-Энэ тэмдгийг Засгийн газар өгдөг болно гэлээ. МУГЖ авахад 30 сая төгрөг өгдөг гэх яриа бий. Иймэрхүү жишигт орчих вий дээ?
 
-Бусад улсын туршлагыг харахад мөнгө иддэггүй ганц тогтолцоо бол ТББ бөгөөд ардчиллын гол амин сүнс нь юм. Манай ерөнхийлөгч иргэдийн оролцоо гэж байнга ярьдаг. Энэ их үр дүнгээ өгсөн байна. Хуучин бол засаг дарга няботойгоо нийлж байгаад л ирсэн мөнгийг нь цохичихно. Одоо бол тийм биш, иргэдийн оролцоо хүчтэй болсон. Би өнгөрсөн сар Швейцарьт очсон. Тэнд сарынхаа төсвийг тухайн дүүргийнх нь иргэд хэлэлцэж байна. Дүүргийн дарга тэр дагуу л мөнгө зарах эрхтэй бөгөөд унадаг дугуйгаар ажилдаа явдаг. Тэрийгээ бахархал гэж үздэг. Яагаад гэвэл би ард түмний татварын мөнгийг өөртөө зориулаагүй. Ард түмэндээ зориулж байгаа гэдгээ харуулж байна.  Гэтэл манайд бол юун дугуй, жийп унахгүй бол дүүргийн засаг дарга болсны хэрэг юу гэж бодох маягтай. Тэгэхээр Засгийн газарт тийм зүйл үүсэхийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ надаас патент  булааж авахгүй байх гэж бодож байна. Нэгэнт манай байгууллага дэвшчихлээ, тогтчихлоо тэгэхээр эрхийг нь л бидэнд шилжүүлнэ. Харин засгийн газар ахмадуудаас гарах ёстой мөнгийг нь л манайд өгөхөд болно. Тийм учраас энэ асуудал цаашаа үргэлжилнэ. Дээрээс нь Засгийн газар мөнгө өгдөг болчихвол ахмадууд надад хяналт тавьж эхэлнэ. Төрөөс мөнгө авчихаад ахмадууд тэмдэг авахад зориулж байна уу, эсвэл хумсалж байна уу гээд шалгадаг болно. Одоо манайх сайн дурын байгууллага учраас надад хэн ч хяналт тавихгүй байна. Тэгэхээр төр энд оролцох нь ач холбогдолтой.
 
-Та ахмадын зөвлөх баг байгуулсан гэж байсан энэ талаараа ярихгүй юу?
 
-Ганц тэмдэг өгөөд ахмадаа үнэлчихлээ гэвэл өрөөсгөл юм болно. Тийм учраас өөрөөр яаж дэмжихэв, үнэлэхэв гэдгийг бодсон. Ахмадуудаас зөвлөгөө авах, үзэж харуулах, ажлын төлөвлөгөөгөө хийлгэх шаардлага олон хүнд бий. Тушаал төлөвлөж, төлөвлөгөө хийж мэдэхгүй засаг дарга нар байна. Тэд ахмадуудаас зөвлөгөө авч, таарч тохирсон хөлсийг нь өгөг л дээ. Ингээд өнгөрсөн оны 4 сарын 26-нд “Ахмадын сургаал алт” зөвлөх уулзалт зохион байгуулж 100 гаруй ахмад ирж оролцож багаа байгуулсан. Эмч нарын зөвлөх баг гэхэд хүүхдийн, эрүүл ахуйн, бусад мэргэжлийн гэсэн 3 под багтай. Багш нарынх их, дээд сургууль,  ЕБС, бусад гэсэн 3 под багтай гэх мэтчилэнгээр ингэж зохион байгуулсан. Тэгээд ахлах хүмүүсийг нь тавьсан. Зарим зөвлөх баг ажиллахад бэлэн болсон байгаа. гагцхүү тэр зөвлөх багуудыг хүлээн зөвшөөрсөн Засгийн газрын тогтоол хэрэгтэй байна. Би бүх аймаг, дүүргийн засаг даргад зөвлөх баг байгуулсан тухайгаа мэдэгдсэн.
 
-Та АН-ын лидерүүдийн нэг явсан. Харин одоо намдаа сэтгэл дундуур байна уу, үгүй юу? 
 
-Намаар ер нь орохоо больсон доор. Одоо тэтгэвэрийн хүн нам гэж яваад юу хийхэв. Монголд одоо дундчуудын эрин гэдэг тийм үе ирсэн байна. Ахмадуудыг хоцрогдсон, залуучуудыг нялхаараа  гээд хаячихсан. Тэгээд дундчууд гэгдэх хөрөнгө мөнгөтэй хэсэг баячуудын хооронд л өрсөлдөөн явж байна шүү дээ. Ардчилсан намд ардчилалтай үе байсан. Үндэсний зөвлөлдөх хорооныхоо гишүүдийг жил болгон шинэчилдэг, үндэсний зөвлөлдөх хороонд үе болгоны төлөөлөл ордог гээд л. Одоо бол мөнгөөр хүмүүсээ хувааж аваад мөнгө тараагаад зад дайлаад, архидуулаад тэрний төлөө санал өгөөрэй гэдэг. Сая МАН-ын хурал ч гэсэн тийм боллоо. Тэгэхээр ганц манай нам биш улс төрийн бүх намын тогтолцоог өөрчлөх хэрэгцээ тулгарсан байна.
 
-Танай ТББ-ын 20 мянган ахмадыг намд ашиглах сонирхол бий болов уу?
 
-Би хурал болгон дээрээ “Манай байгууллагад орж ирээд ямар нэгэн намын тухай асуудал ярьж болохгүй. Бид намчирхдаггүй байгууллага шүү” гэж хэлдэг.
 
-Гэхдээ сонгууль дөхөөд ирэхээр танай байгууллагыг ашиглая гэсэн санаа аль ч намд төрнө дөө?
    
- Ийм саналыг хэзээ ч хүлээж авахгүй. Намайг өөрөө оролц гэвэл ганцаараа яваад орно. Түүнээс гишүүнчлэлтэй ТББ манай хүний төлөө санал өгөөрэй гэх юм бол нэр хүнд навс унана шүү дээ.
 
-Манай улсад жижиг том ямар ч байгууллагыг улс төрд тэр тусмаа сонгуульд ашигладаг нь нууц биш шүү дээ?
 
- Төрийн байгууллагууд бүгд улс төржсөн байгууллага болоод хувирчихсан. Мөнгөөр асуудлыг шийддэг болсноор ийм тогтолцоонд орчихсон. Монгол авилгын индексээрээ их дээгүүр орж байна. Зарим улсад Монголд мөнгөтэй бол юу ч хийж болно гэж ярьдаг. Энэ бол шившигтэй зүйл. Манай цагдаагийн дарга нь авилгачин гэсэн мөртлөө өөрчилж чадахгүй л байна. Тэмүүжин ганцаараа хичнээн хөөцөлдөөд нэмэр байхгүй. Франц, Швейцарьт олон монгол иргэн хулгай хийж амьдардаг. Тэд мөнгөө нийлүүлээд нааш нь цагдаагийн даргад татвар болгон илгээнэ.  Учир нь шоронд байгаа гэмт хэрэгтнүүдийг хугацаанаас нь өмнө суллаж гадаад руу гаргадаг байхгүй юу.  Одоо энд ажиллаж байгаа европ хувцасны дэлгүүрүүд дандаа хулгайн бараа зардаг. Германд бол монголчуудаас жийрхдэг болчихсон. Би Германаас онгоцонд суух гээд байж байтал дандаа эрүүгийн элемэнт царайтай нөхдүүд том том цүнх бариад билет авах гээд оочерлож байна. Тэгээд тэнд амьдардаг хүнээс асуутал наадах чинь эрүүгийн элементүүд татвараа ачуулчихаад явж байна. Үе үе энд ирдэг гэж хэлсэн. Тэнд жуулчдад зориулсан номын хамгийн эхэнд “Монголчууд бүгд хулгайч эд зүйлээ сэрэмжил” гэж бичсэн байна. Дэлгүүрт Ази царайтай хүн орж ирвэл бүгд сэрэмжилдэг. хүний хувийн компани шиг болчихож ёстой бүтэхгүй юм байна гэж байна ш дээ.
 
-Цагдаагийн байгууллага нь ийм байхаар бусад нь яана?
 
-Бүгд асуудалтай. Эмнэлэг ч гэсэн ялгаагүй болж. ГССҮТ-ийн ажил хаялт ч гэдэг чинь бас л “но”-той. Тэр дарга хүүхэн сайн, муу ажиллахыг хэн ч мэдэхгүй. Хамгийн гол нь дотороо хагалгаа хийх шаардлагагүй хүнд хагалгаа хийж бөөн мөнгө авдаг. Тэгээд өнгөн дээрээ эмч нар бага цалинтай байна гэж жагсаад л. Хэдэн сувилагч л жагсаж байгаа ш дээ. Эмч нар нь баян болцгоосон. Хамгийн гол нь энэ бий болсон сүлжээгээ хагарчихвий гэхээс айж байна. Түүнээс нийгмийг шинэчилье, хүмүүсийн эрүүл мэнд гэсэн тийм санаа бол байхгүй.  Ё.Отгонбаяр яагаад авилгын хэрэгт орчихов. Боловсролын байгууллагад олон тендер зарлагдаж энэ нь мөнгө идэх арга болчихсон. Барилгын ханыг нь босгочихоод дараа жил нь материалын үнэ нэмэгдсэн гээд нэмж мөнгө авдаг. Дараа жил нь нөгөө мөнгө чинь хүрээгүй гээд ахиад авна. Тэгсээр байгаад их мөнгө цохисон хэрэгт орж байгаа юм.
 
-Таныг сайд байх үед С.Зоригийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Та энэ мэдээлэлд хамгийн ойр байсан хүний хувьд тухайн үеийн байдлыг арай өөр өнцгөөс харж байна уу?
 
-Энд бол өөр өнцөг гэх юм байхгүй. С.Зоригийг алсан нь үнэн. Алсан хүмүүс нь байгаа нь үнэн.  Цагдаагийнхан мэдэж байгаа нь үнэн. Гагцхүү 20 жил өнгөрсний дараа “би алсан юмаа” гээд нэг хүн гараад ирэхэд батлах зүйл байхгүй. Гэрчийг устга гэдэг чинь мафийн гол зарчим. Гэрч байхгүй бол хичнээн чи алсан шүү гэдгийг мэдэж байсан ч хэрэг хүлээлгэж чадахгүй.
 
-С.Зоригийн хэрэгтэй холбоотой гэрч байна уу?
 
-Амьд гэрч байна ш тээ. Булган мэдэж байгаа. Хэрэв Булган энэ талаар хэлэх юм бол ээж, аав, ар гэрийнхэн нь алуулна. Барьцаанд л байдаг байхгүй юу.
 
-Энэ хэрэгтэй холбоотой хүмүүс цаг бусаар нас барсан гэсэн?
 
-16 хүн нас барсан. Энэ нь гэрчүүд байхгүй болсон гэсэн үг. Одоо энэ хэргийг хэн ч нотолж чадахгүй.
 
-Тэгвэл Булганыг хамгаалалтад авах ёстой юу?
 
-Шаардлагагүй. Одоо Булганыг алчихвал хэргийг үйлдсэн эзэн нь байна гээд шүүгээд эхэлнэ. 
 
-Ер нь энэ хэрэг илрэх болов уу?
 
-Илэрнэ гэдэг харьцангуй ойлголт. Илрэх нь бол илэрнэ. Гэвч хэн алсан гэдгийг нотолж чадахгүй. Жишээ нь Диана гүнж осолд ороод нас барсан гэсэн. Харин олон жилийн дараа осол биш аллага байсан гэдгийг нотолчихлоо. Гэхдээ нотлох баримт байхгүй. Үүнтэй л адил.
 
-Танд С.Зоригийн хэргийн талаарх баримт хадгалагдаж байсан. Тэр талаар?
 
-Би комиссын дарга нь байсан ш тээ. Энэ хэрэг дээр хавтаст хэрэг бүрдүүлсэн гэдэг чинь шал худлаа шүү дээ. Учир нь бүх материал над дээр байсан, задлан шинжилгээний баримт нь хүртэл. Тэгээд надаас нэг ч хүн  нэхэж авахгүй болохоор нь сонингоор зарлаж байгаад өгсөн. Анхнаасаа баримт бүрдүүлээд мөрдөж байна гэсэн нь жүжиг л байсан байхгүй юу. Ард түмэнд цагдаа нар мундаг мөрдөж байна, удахгүй илрүүлнэ гэсэн хүлээлт үүсгэсэн. Гэтэл үнэн хэрэг дээрээ нотлох баримтуудыг устгаад л яваад байсан.
 
-С.Зоригийг алах шаардлага юу байв?
 
- Нэг нөхөр С.Зоригийг яагаад сонгосон бэ гэдэг талаар “Э.Бат-Үүлийг сонгох гэхээр эхнэр хүүхэдтэй, Ц.Элбэгдорж хамгаалалт сайтай байсан. Тэгэхээр хамгаалалтгүй, гэр оронгүй тэгсэн мөртлөө ард түмний дунд нэр хүндтэй хүн  С.Зориг байсан.  С.Зориг гэдэг нэр нь өөрөө брэнд байхгүй юу. Хэн ч биш хүнийг цааш нь харуулахад хэн ч тоохгүй. Тийм учраас хэнийг вэ гэдэг чинь том сонголт байсан. Диана гүнж хатан хааны ордон доторх муу муухай бүгдийг нь мэддэг, нөхрөөсөө салсан учраас үе үе дэлгэж бузар булхай шингэсэн ордон шүү гэдгийг хэлээд байсан. Тийм учраас цааш нь харуулсан. Харин хэн яаж цааш нь харуулсан бэ гэдгийг яагаад ч нотлож чадахгүй байгаа. Яг л үүнтэй адил.
  
-С.Наранцацралт гишүүнийг ч мөн алагдсан, хорлогдсон гэж байсан?
-Би үүнд огт эргэлздэггүй.
 
-Танд ч гэсэн яг тиймэрхүү зүйл тохиолдсон гэсэн?
 
-Хөдөөнөөс хот руу орж ирээд дугуй хагарсан. Гэтэл дөрвөн шүдтэй хадаас зоогдсон байсан. Дугуй засварын хүн сүүлийн үед дугуйг ингэж хагалаад байгаа, энэ гурвалжин хадаас  донслох тусам цаашилдаг. Тэгээд нэг хүчтэй донслоход дугуй зад үсэрнэ. Машин онхолдоход гурвалжин хадаас чинь үсрээд олддоггүй юм” гэж хэлсэн. Тэгээд дугуй нь хагараад үхсэн гэдэг дүгнэлт л гардаг. Угаасаа осолд оруулж үхүүлдэг нь шинэ зүйл биш шүү дээ.
 
-Таны дугуйнд хадаас зоох нь хэнд ашигтай байсан юм бол?
       
-Тэр үед би сонинд нийтлэл бичдэг байсан. Авилгын тухай ном гаргах гээд авилгын хэргийг цуглуулж байсан үе л дээ. Тэрэнтэй давхацсан уу, эсвэл санаандгүй юмуу бүү мэд. Миний бодлоор намайг устгах шаардлага байхгүй.
 
-Ярилцсанд баярлалаа.

Ш.Батбаяр: Ерөнхийлөгчтэй уулзахад их хэцүү болж, өмнө нь зэрэгцээд л алхдаг байлаа шүү дээ  
Үзсэн: 9982 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2014-01-18 14:07
Хүн алсан алуурчид хулгайч луйварчид төрд байхад яаж хөгжих вэ дээ Мафийн сүлжээнд орчихсон аалзны тор л гэсэн үг
202.179.8.xxx [202.179.8.xxx] 2014-01-17 17:21
за тэгж ахмадуудаа хүүхэд нохойн доог тоглоом хийлгээд юүхэв. Хүмүүс мэхийж уэргийнхэн ёслох юм гэнэ. Үлгэрээ үлгэр. Эцэг эхдээ л мэхийж бай, бусад нь хамаагүй ш дээ.
103.11.192.xxx [103.11.192.xxx] 2014-01-17 13:48
Санааныхаа зоргоор гэмт хэргийг тайлбарлаж болохгүй байх. Ер нь бол АН-ын үнэн нүүр царай ийм шүү дээ. Түүнийгээ л ил гаргаж дээ. Эхнэр хүүхэдтнй хүнийг алж болохгүй гэдэг их л нигүүлсэнгүй алуурчид байх нээ.
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-01-15 08:57
Саяхан манай 30 гаран жил ажилласан нэг эмч алтангадас одонгоор шагнуулаад маш их баярласан чинь удахгүй АН дагаж салбагнасан 2 жил ч ажиллаагүй эмч бас алтангадас одонгоор шагнуулаад урмыг нь хугалсан учир би төрийн одонгоор шагнууллаа гэсэн чинь АН-ын тэмдэг байсан юм байна шүү дээ гэж ярьж байсан. Төрийн одон ийм л хэмжээнд үнэлэгдэх болсон байна шүү дээ
124.158.76.xxx [124.158.76.xxx] 2014-01-15 08:41
монголын ард түмэн одоол ойлгож байна битгий санал өгөөрэй новшнуудыг зайлуул үх
85.218.37.xxx [85.218.37.xxx] 2014-01-15 03:41
demjij bn
202.179.2.xxx [202.179.2.xxx] 2014-01-14 13:16
АНХ АРДЧИЛАЛ ГЭЖ ГАРЧ ИРЭХДЭЭ ТУСГАЙ ХАНГАМЖИЙГ УСТГАЯ, ОРОСУУД МАРДАЙН УРАН, ТАВТЫН АЛТЫГ ЗӨӨЖ БАЙНА, МОНГЛЧУУД БИД АЛТАН ДЭЭР СУУСАН ГУЙЛГАЧИД БАЙНА ГЭЭД БАЙСАН. ОДОО ЮУ ӨӨРЧЛӨГДӨЖ ДЭЭРДЭВ? АРД ТҮМЭН ЯДУУ ,НАМ ДАГАГСАД БАЯН БОЛЖЭЭ.
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-01-14 09:52
Саяхан нэг удаа Баярцогт яагаад С.Зоригийг алсан тухай олон нийтэд зарласан.Гэтэл энэ Ша.Батбаяр гуай хэнийг алахыг хэрхэн сонголт хийсэн тухай ярьж эхэллээ.Тэгэхээр анхнаас Зоригийн хэргийг мөрдөн шалгаагүй энэ ажилдаа нөгөө муу дүү Оюуныг нь ашиглаж албан тушаалаар хуурчихсан юм байна.Мэдээж муу юм болгоны ард байж л байдаг Баабарын үнэр үнэртээд эхэллээ.Ер нь АН засаг бариад ажил явахгүй болохоор заавал нэгнийгээ золиослож нийгмийн анхаарлыг өөр тийш нь эргүүлдэг.Энэ удаа ийм аймшигтай мухардалд орсон юм чинь том золиос хэрэгтэй болно доо.Гэхдээ АН-аас золиослодог алтан дүрмээ зөрчиж болохгүй .
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-01-14 09:51
Саяхан нэг удаа Баярцогт яагаад С.Зоригийг алсан тухай олон нийтэд зарласан.Гэтэл энэ Ша.Батбаяр гуай хэнийг алахыг хэрхэн сонголт хийсэн тухай ярьж эхэллээ.Тэгэхээр анхнаас Зоригийн хэргийг мөрдөн шалгаагүй энэ ажилдаа нөгөө муу дүү Оюуныг нь ашиглаж албан тушаалаар хуурчихсан юм байна.Мэдээж муу юм болгоны ард байж л байдаг Баабарын үнэр үнэртээд эхэллээ.Ер нь АН засаг бариад ажил явахгүй болохоор заавал нэгнийгээ золиослож нийгмийн анхаарлыг өөр тийш нь эргүүлдэг.Энэ удаа ийм аймшигтай мухардалд орсон юм чинь том золиос хэрэгтэй болно доо.Гэхдээ АН-аас золиослодог алтан дүрмээ зөрчиж болохгүй .
202.72.247.xxx [202.72.247.xxx] 2014-01-13 21:30
БУЛГАН ГЭДЭГ АВГАЙГ ХЯТАД ЯВУУЛЖ ЭРҮҮ ШҮҮЛТЭНД ОРУУЛБАЛ АМАРХАН ӨЧГӨӨ ӨГНӨ ДӨӨ
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-13 21:07
ene chin ali ni bilee? Sh.Batbayar, Shi.Batbayar, Shu.Batbayar, Sho.Batbayar? Bi unengeesee asuuj baigaa shuu, zunduul Ш.Батбаяр-ууд байдаг болхоор
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2014-01-13 20:22
Chi muu baas Shaa bar gedeg chin shaadag hulgaich l gesen ug sh dee. Ali ch nam , haa ch ad uzegdsen hogiin novsh sh dee. Cham shig muu hogiin novsh uhvel huuhed l huureer chin togloj taashaal avahaas humuun turulhtund hereggui novsh gedgee medeed hevtej bai
202.72.247.xxx [202.72.247.xxx] 2014-01-13 19:02
Zochin ter hun chin ajiltai hun eronhiilogch shu de te1
202.170.68.xxx [202.170.68.xxx] 2014-01-13 17:39
hamgaalaltiin humuus ni l surjignej baigaa biz, hudlaa ingej shoudaj yahbav dee shaabr guai mini
103.10.23.xxx [103.10.23.xxx] 2014-01-13 16:35
ЭНЭ ЧИНЬ МОНГОЛ ТӨРИЙН ӨНӨӨГИЙН ҮНЭН НҮҮР ЦАРАЙ ШҮҮ ДЭЭ ҮҮНИЙГ МОНГОЛЫН ИРГЭН БҮХЭН МЭДЭЖ БАЙГАА САНАА ЗОВОЖ ЯААНА ДАА ХЭМЭЭН ХАРАМСАЖ СУУГАА ҮҮНЭЭС САЛАХ АРГА БОЛ НАМ НЭРЭЭР НАМ НЭГДЭЖ СЭМ ХУЙВАЛДСАН ЛУЙВАРЧАДЫГ МОНГОЛ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАХ ЮМ ЗАЙЛУУЛАХ ГАНЦ ЗӨВ АРГА БОЛ ЛУЙВАРЧАДБН ДЭГЛЭЖ ТАВСАН СОНГУУЛЬ ХЭМЭЭХ ЭНЭЭДЭМИЙН ЭМЭГНЭЛТ ЖҮЖГЭНД ОРОЛЦОН САНАЛ ӨГӨХГҮЙ БАЙХ ЮМ БИД Л СОНГОХГҮЙ БОЛ ЛУЙВАРЧАД ЯААХАН ТӨРИЙН ЭРХЭНД ГАРАХ ЮМ АРД ТҮМЭН МИНЬ УХААРАХ ЦАГ БОЛСОН
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-01-13 16:19
сайхан санаачлага байна. хөгшчүүл маань хийдгээ хийгээд одоо үнэлэгдэхгүй болсон үед сэтгэлийг нь та ийм хүн байсан шүү гэдгийг нь мартуулахгүй сайхан л байх бизээ. юм хийж байгаа нэгнийгээ битгий ингэж доош нь хийж бай хүмүүсээ. АМЬДДАА БИЕ БИЕНЭЭ ХАЙРАЛ
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-13 13:57
Энэ их зүгээр байгуулаллага байна шүү. Би 35 жил төрд алба хашсан. Яаж нэгддэг юм бол. Намчирхдаггүй тун их таалагдлаа. Шулуун шударга сахйн ярилцлага болжээ.
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-01-13 13:50
Зарим нь үнэн үнэнпээ Батүүл,Элбэгдорж 2 л Зоргийг нухсан нь үнэн гэж хэлээд байна шүү дээ Булган гэгч эмэгтэйг анх сайн шалгах байсан юм харамсалтай нь Мөрөн үндсэндээ Элбэгээ дарамт дор хөдлөөгүй юм:АН-ынхан хоорондоо алдах нь МАХН тэр үзе хамаагүй байсан юм:
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-01-11 17:47
Шаабар гуай та одоо ахмадуудаа нэг муу тэмдэг мэтхэнээр хуурч яах нь вэ дээ? За тэмдэг өгдөг боллоо гээд яахиииийн? Амьдралд нь нэмэр тус болох юм уу? Үгүй ш дээ... Тэдэнд хэрэгтэй тийм бодитой зүйл л хий гэж хэлэх байна даа.
85.68.97.xxx [85.68.97.xxx] 2014-01-11 05:23
soliotoi novsh bainadaa zunusun bainaa
203.160.55.xxx [203.160.55.xxx] 2014-01-10 12:10
Хийсэн юмтай, хийж байгаа хүмүүс л олны амны бай болдог шүү дээ. Энэ хүн шиг сэтгэж чадаагүй юмнууд битгий атаарх, олон юм битгий ярь
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-01-10 02:43
Энхбаяр даргыг гүтгэсэн гомдол гаргасныхаа хариуд Элбэгдоржоос том юм авна гэж бодож байсан байхдаа. Одоо Элбэгээ Ша. Батбаярыг тоохоо больсон бололтой.Ашиглаад хаяна гэж үүнийг хэлдэг юм шүү дээ.Чи ч хөгшрөөд хэнд ч хэрэггүй болж дээ.
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-01-09 10:02
tiim l ahmaduudaa boddog ym bol ulsiin tusvuus temdeg ene ter gej bhaar uur ymand ni zoruilbal deer biz temdeg uls bolj hanalaa sjtee heden pensnii hugshid naad tumruur chin yu hiihiin bas neg tusviin munguur business hiih gesen bashir arga bna honogiin hool ch ugui ahmaduud zunduu bna naad tumruur chin yaah ym be
202.179.13.xxx [202.179.13.xxx] 2014-01-09 09:33
ta sain uil hiijee neeree saihan shagnal baina lee ajillasan jileer ni ogdog ter soembo chin mongol hun bolgon baharhana chuluugiin ni jaahan tomruulval sain b.a tanii sanaachlagig olon hun demjij b.aaaaa amjilt
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2014-01-08 21:34
ОДОО ЭНЭ АСУУДАЛ СОНИН БИШ. МОНГОЛ УЛС ЯАЖ ХӨГЖИХ ВЭ ГЭДГЭЭ Л ЯРИЛЦАХ НЬ ЗҮЙТЭЙ.
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-01-08 16:20
За даа энэ ч нэг их сүрхий хүн биш. Бас зальтай эд юм. мөнгө хийх хөөрхөн арга олсон байна. Бас Засгаас мөнгө авах санаатай. Ёстой чононд хонь хадгалуулав гэдэг болно биз дээ. Харин тэр ахмадуудын баг гэдэг нь зүгээр санаа юм аа хөөрхий минь. Бас Шаабар гээд баахан гүйсэн, юун Шаабар байх вэ дэ, зүгээр л шаврын хаалт.
172.248.39.xxx [172.248.39.xxx] 2014-01-08 14:18
xamgiin unen gebel ene dee. tand eruul enx az jargal xusie

Бидэнтэй нэгдээрэй