![](/uploads/201401/news/thumb/feb868a44ad45d121f311352f12ed1c0_x3.jpg)
АНУ-ын Сенатаас Холбооны нөөцийн тогтолцооны тэргүүнээр хатагтай Жанет Йелленийг томилсон байна. Улмаар хатагтай тус байгууллагын 100 жилийн түүхэн дэх анхнй эмэгтэй удирдагч болж байна. Тэрбээр ирэх II сард ажилдаа орох бөгөөд түүний нэрийг энэхүү албан тушаалд ерөнхийлөгч Обама нэрийг нь дэвшүүлсэн юм. Тэрбээр Холбооны нөөцийн сангийн одоогийн тэргүүн Бен Бернанкегийн орлогчоор сүүлийн хоёр жилийн хугацаанд ажилласан байна.
Өдгөө 67 настай Жанет Йеллен еврей гаралтай ба нөхөр Ж.Акерлоф нь эдийн засагч мэргэжилтэй. Түүний нөхөр 2001 онд Нобелийн шагнал хүртэж байжээ.
Жанет Йеллен II сард ажилдаа орно | ||
Үзсэн: 1048 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.