
Өнөө өглөө Автобус-1 ОНӨААТҮГ-ийн ажилчид гэнэтийн ажил хаялт зарлажээ. Энэ талаар тус компанийн олон нийттэй харилцах ажилтан н.Биндэряагаас тодруулсан юм. Тус компани нийт 650 гаруй ажилчинтай бөгөөд үүнээс 100 гаруй ажилчин нь өглөөний ээлжинд явдаг аж. Өнөөдрийн өглөөний ээлжний эдгээр ажилчдаас 30 жолооч кондуктор ажилдаа гарсан бөгөөд үлдсэн 70-аад ажилчид ажил хаялт зарласан байна. Ажилчид цалин бага, цаг орлогын төлөвлөгөө их зэрэг шалтгаануудаас болж ажил хаялт зарласан ба энэ талаараа өмнө нь ямар нэгэн шаардлага хүргүүлээгүй ажээ. Түүнчлэн тус байгууллагын ҮЭ-ийн дарга нь “Би энэ асуудлын талаар мэдээгүй” гэсэн байна. Одоогийн байдлаар тус компани дээр байгууллагын удирдлагууд болоод нийслэлийн захиргаанаас холбогдох хүмүүс ирсэн бөгөөд зөвшилцөлд хүрч асуудлыг шийдэх талаар хурал хийх гэж байна. Ажил хаялт зарласан ажилчид болоод удирдлагуудын хооронд асуудал хэрхэн шийдэгдэх талаар мэдээллийг Автобус-1 ОНӨААТҮГ дээр болж байгаа хурлын дараа эргэн мэдээлэх болно.
“Автобус-I”-ийн ажилчид ажил хаялт зарлалаа | ||
Үзсэн: 1631 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.