
Монголын урчуудын эвлэлээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Улаанбаатар-2018" олон улсын дүрслэх урлагийн наадмыг энэ сарын 5-12-ны хооронд зохион байгуулна.
Уг наадам нь дүрслэх урлагаар дамжуулан олон нийт болон залуу үеийнхний урлаг соёлын боловсролыг нэмэгдүүлж, Монгол Улсын дүрслэх урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулах үндсэн зорилготой бөгөөд олон улсын уран бүтээлчдийн бүтээлүүдээс эх орондоо дэлгэн үзүүлснээр улс орнуудын урлаг соёлын ялгааг дүгнэн харах боломж нээгдэх юм.
Энэхүү олон улсын наадамд Монгол, ОХУ, БНХАУ гэсэн гурван улсын кураторууд ажиллах юм. фестивалийн хүрээнд Монголд үйл ажиллаг явуулж буй галерейнуудад (Үүнд: МУЭ-ийн арт галерей, UB арт галерей, Цагаан уул арт галерей, Q арт галерей, 976 арт галерей, MN 17 арт галерей, Best арт галерей, Өв арт галерей, Хаан галерей, Норпей арт галерей) Монголын шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн дэлгэгдэх ба уг наадмын гол павилон нисэх явах замд байрлах Морьтны хөшөөнд байх юм.
Мөн энэхүү олон улсын наадамд БНХАУ (И Сан, Ли Хонгбо, Жианг Феймо), Швед (Жоанэс Ниэлсон), Эстониа (Сим-Танел Аннус), Мьянмар (Мин Тэйн Сунг), Австрали (Тан Лаурэнс), БНСУ (Ли Квон Соеп), ОХУ-аас (Жигжит Баясгаланов, Юрий Мандаганов, Татьяна Бороноева) зэрэг олон улсын шилдэг уран бүтээлчид хүрэлцэн ирэх аж.
Мөн наадмын нэг томоохон үйл явдал нь БНХАУ-ын алдарт барималч И Сан өөрийн бүтээл болох “Хил хязгааргүй соёл иргэншил” бүтээлээ уг олон улсын наадамд зориулан Монгол Улсын засгийн газарт хандивлах үйл ажиллагаа болно. Түүнчлэн, “Уланбаатар-2018” олон улсын дүрслэх урлагийн наадмын Арт-форумыг хоёр дахь өдөр нь зохион байгуулах ба форумд Монголын урлаг судлаач, эрдэмтэн профессорууд болон олон улсын кураторууд хүрэлцэн ирж Монголын Дүрслэх урлагийн өнөөгийн чиг хандлага, түүний олон улс дахь байр суурийн талаар хэлэлцүүлэг, уран бүтээлчдийн яриа, лекцийг зохион байгуулна.
“Улаанбаатар-2018" олон улсын дүрслэх урлагийн наадам болно | ||
Үзсэн: 1030 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.