Шууд Chart

Улаанбаатар, Хөх хотын чуулгын хамтарсан тоглолт маргааш болно

2018-09-05 16:52:43

БНХАУ-ын ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын өдрүүд арга хэмжээ өнөөдрөөс 8-ны хооронд Улаанбаатар хотноо болж байна. Энэ хүрээнд Улаанбаатар, Хөх хотын чуулгын хамтарсан тоглолт маргааш болно.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ӨМӨЗО-ны Хөх хотын намын хорооны байнгын хорооны гишүүн бөгөөд Суртал, ухуулгын газрын дарга Ван Шүфен болон Хөх хотын Гадаад харилцааны газрын дарга Ли Хон, Хөх хотын Соёл урлаг, хэвлэл мэдээлэл, радио, телевизийн газрын дарга Лан Еи, Хөх хотын Чуулгын намын дарга Ли Шали нарыг хүлээн авч уулзав. Энэ үеэр хоёр хотын харилцаа хамтын ажиллагаа болон Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж буй ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын өдрүүд арга хэмжээ, Улаанбаатар, Хөх хотын чуулгын хамтарсан тоглолтын талаар ярилцав.

С.Батболд “Бидний хувьд соёл, түүх, зан заншил гэх мэт ижил төстэй талууд их байдаг. Хоёр хотын уран бүтээлчид хамтраад урлагийн тоглолт хийж байгаа нь бидний найрамдалт хамтын ажиллагаа ойр нягт байгааг харуулахаас гадна соёл, урлагийг сурталчилсан сайхан арга хэмжээ болж байгааг дурдахад таатай байна. Хамтарсан тоглолт Улаанбаатарчуудад таалагдана гэдэгт итгэлтэй байна. Цаашид хоёр хотын хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна” гэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улаанбаатар, Хөх хотын чуулгын хамтарсан тоглолт маргааш болно  
Үзсэн: 594 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй