Шууд Chart

“Солонго” сэтгүүл 25 насны төрсөн өдрөө тэмдэглэлээ

2018-09-06 10:38:24

ӨМӨЗО-ны Өдрийн сонины харьяа “Солонго мэдээллийн төв”-өөс эрхлэн гаргадаг “Солонго” сэтгүүл мэндэлсний 25 жилийн ойн уншигчдын наадам болон "Солонго" хэвлэл мэдээллийн III-р форум боллоо.

Кирил бичгээр хэвлэгдэн гардаг  “Солонго” сэтгүүл нь тэртээ 1993 онд анхны дугаараа гаргаснаас хойш, Хятад, Монгол хоёр улсын худалдаа, эдийн засгийн үйл ажиллагаа, соёлын харилцаа, мэдээлэл нэвтрэлцэх соёлын чухал тээгч болж, хоёр улсын ард түмний найрсаг харилцааны гүүр болж урлаг, эдийн засаг зэрэг салбаруудын хамтын ажиллагаанд жинтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.

Тус сэтгүүл нь улсын зэрэглэлийн хамгийн анхны гадаад сэтгүүл юм. Уншигчдын хүсэл шаардлагын дагуу “Солонго” сэтгүүлийг Монгол Улсад албан ёсоор бүртгүүлж, улмаар төлөөлөгчийн газраа 2014 онд Улаанбаатар хотноо албан ёсоор байгуулж байв. Өдгөө хэд хэдэн мэдээллийн хэрэгсэл болж өргөжин тэлсэн нь "Солонго” сонин, “Solongonews.mn” сайт, Солонго гар утасны аппликейшн, микроблог, вичат зэрэг мэдээллийн олон төрөлт хэрэглүүрүүд болж үйл ажиллагаагаа явуулж буй нь тэдний 25 жилийн нөр их хөдөлмөрийн үр дүн гэж хэлж болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Солонго” сэтгүүл 25 насны төрсөн өдрөө тэмдэглэлээ  
Үзсэн: 1175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй