![](/uploads/201809/news/thumb/438d7e28dd6e7c1529f8e5c26cc9fe7d_x3.jpg)
НҮБ-ын төв байранд энэ сарын 4-ний өдөр “Завсрын ертөнц-Энэ мөчид” сэдэвт уран зураг, баримлын үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ.
Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, энэхүү үзэсгэлэн нь Монголын уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээ, уран төсөөллийг нийтэд танилцуулахаас гадна хүн, нийгмийн харилцаа, тэдгээрийн уялдаа холбоог илтгэн харуулсныг онцлон тэмдэглээд, уран бүтээлч А.Очирболд, Ц.Ган-Эрдэнэ нарт ажлын амжилт хүсэв.
“Завсрын ертөнц-Энэ мөчид” сэдэвт уран зураг, баримлын хосолсон үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд НҮБ-ын гишүүн орны Элчин сайд, Байнгын төлөөлөгчид, Монголын Өв Соёл Сан болон Нью-Йорк хотноо үйл ажиллагаа явуулж буй музей, үзэсгэлэнгийн төлөөллүүд өргөнөөр оролцов.
“Завсрын ертөнц-Энэ мөчид” сэдэвт уран зураг, баримлын хосолсон үзэсгэлэн энэ есдүгээр сарын 7-ны өдөр хүртэл НҮБ-ын төв байранд тавигдана.
“Завсрын ертөнц-Энэ мөчид” сэдэвт уран зураг, баримлын үзэсгэлэн дэлгэв | ||
Үзсэн: 839 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.