Шууд Chart

Израиль Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

2018-09-06 16:42:38

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Израиль Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Ц.Хейфэцийг хүлээн авч уулзав.

Сайд Д.Цогтбаатар Монгол, Израилийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Израйлийн хөдөө аж ахуйн салбарын туршлагаас суралцаж, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хамтын ажиллагааг энэ чиглэлд идэвхтэй хөгжүүлэхэд анхаарч ажиллахыг тэмдэглээд цахим гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар Израиль Улсаас туршлага судлах, энэ чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа онцлов.

Элчин сайд Ц.Хейфэц Монгол Улстай найрсаг дотно харилцааг хөгжүүлж байгааг тэмдэглээд хөдөө аж ахуйн салбарт түлхүү хамтран ажиллах бололцоо байгааг онцлон тэмдэглэсэн байна. Мөн түүнчлэн олон талт хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцсон байна.


Израиль Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав   
Үзсэн: 1215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй