![](/uploads/201401/news/thumb/3734a03773b2390ed59e69e784dd356a_x3.jpg)
УИХ дахь МАН-ын бүлэг цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг Ерөнхий сайд Н.Алтанхуягт хүргүүллээ. Уг шаардлагад "Өнгөрөгч хугацаанд Монгол Ардын Нам 21 аймагтаа ажиллаж, бизнес эрхлэгчид, иргэний нийгэм, ТББ-уудын төлөөлөлтэй уулзахад өнөөгийн эрх баригчдын явуулж буй бодлого, үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байна. “Бүх юм сайн сайхан болно, цаг хугацаа хэрэгтэй” гэж ард иргэдээ тайвшруулан хуурсаар, өнөөгийн алдаатай бүхнээ өмнөх засаг руугаа түлхэж, “уснаас хуурай” гарах арга хайсаар нэг жил таван сар гаруйн хугацаа өнгөрч, иргэдийн итгэл найдвар ч хүлээлт цөхрөл болж эхэллээ.
Үндэслэл тооцоо муутай, үр ашиг багатай, хууль тогтоомж зөрчсөн, бодлогогүй үйл ажиллагааны улмаас улс орны эдийн засаг, төсөв санхүү хүндэрч, өдөр ирэх бүр иргэдийн худалдан авах чадвар муудаж байгаад анхаарах цаг болсон. Монгол Ардын Нам засгийн эрх барьж байх үед буюу хамгийн сүүлд 2012 онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 53,8 хүртэл хувиар нэмэгдүүлснээс хойш 2014 он хүртэл огт хөдөлсөнгүй. Гэтэл өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 30 орчим хувь, бодит байдалд түүнээс ч илүү өссөн нь ард иргэд, ахмад настнууд, орлого багатай хэсгийн амьдралд хүндээр тусч байна. Статистикаас харахад өрхийн орлогын 53 хувийг цалин хөлс, тэтгэвэр эзэлж байна" гэжээ.
МАН-ын бүлэг Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ | ||
Үзсэн: 951 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.