Шууд Chart

Авилгын эсрэг үндэсний чуулган болно

2014-01-08 15:27:39

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  “Монгол Улсад авилгатай тэмцэх, үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх” хөтөлбөрийг санаачилсан. Уг хөтөлбөрийн төслийг боловсруулах, орон даяар хэлэлцүүлж саналыг тусган боловсронгуй болгох ажлыг АТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Азийн сан, Мерси Кор Монгол ОУБ-ын  дэмжлэгтэйгээр Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо хэрэгжүүлжээ. Төслийн талаарх хэлэлцүүлгийг бүх аймаг, дүүрэгт төрийн албан хаагч, иргэдийн дунд өнгөрсөн оны 11 дүгээр сард явуулсан бөгөөд хэлэлцүүлэг болон  зөвлөлдөх уулзалтад 4000 гаруй хүн оролцож, давхардсан тоогоор 4000 орчим санал гаргасан аж. Дээрх байгууллагууд хамтарч уг хөтөлбөрийн төслийг хэлэлцэх үндэсний чуулганыг  зохион байгуулах гэж байна. Чуулган энэ сарын 10-ны 09.00 цагаас Төрийн ордны “Б” танхимд болно. Үндэсний чуулганд Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газар болон холбогдох бүхий л яам, агентлаг, олон улсын, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид оролцох ажээ.

 
Нийтэлсэн: О.Энхмаа

Авилгын эсрэг үндэсний чуулган болно  
Үзсэн: 884 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй