Шууд Chart

Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

2018-09-10 11:02:12

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ЭМЯ, ЭМДЕГ, ЭМХҮТ-ийн холбогдох албан тушаалтнуудтай Зайлшгүй шаардлагатай эмийн VIII жагсаалтад орсон эмийн сонголт болон Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2018 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг баталсан тогтоолын хэрэгжилтийн байдалтай танилцлаа.

Эмийн жор бичилт олголтод цахим жор нэвтэрснээс гадна дээр дурдсан тогтоолоор батлагдсан шинэчилсэн жагсаалт хэрэгжиж эхэлснээр эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмийн хүртээмж хангалтгүй байгаагаас иргэд эрүүл мэндийн даатгалын үр шимийг хүртэж чадахгүй, чирэгдэж байсан асуудал бүрэн шийдвэрлэгдсэн байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмийн хүртээмжийг нэмэгдүүлнэ  
Үзсэн: 1444 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй