Шууд Chart

“Авьяаслаг Монголчууд” шоу энэ ням гарагаас үзэгчдэд хүрч эхэлнэ

2018-09-11 08:59:49

“Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэг энэ жил гурав дахь удаагаа үзэгчдэд хүрэх гэж байна. Тус шоуны гуравдугаар улирлын дугаар есдүгээр сарын 16-ны ням гарагаас эхлэн “Монгол” телевизээр хүрэх аж.

“Авьяаслаг Монголчууд” шоуны шүүгчийн шатны шалгаруулалт өнгөрсөн зургадугаар сард болж өндөрлөсөн. Энэ удаагийн шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж дараах бүрэлдэхүүнээр шүүх юм.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд тив дэлхийд дуу хоолойгоороо гайхагдаж, Монгол улсын нэрийг цуурайтуулж яваа, 23-хан насандаа Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялааж, Монгол Улсын төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар тодорсон.

Тэгвэл дараагийн шүүгчээр цоглог эрч хүчтэй дайчин бүсгүй юм. Түүний бүтээсэн дүр хийсэн бүтээлүүд нь үзэгч олны таашаалыг хүртсэн жүжигчин, продюсер, найруулагч Г.Ундармаа сонгогджээ.  Үзэгч олны дунд нүдэнд дулаахан төрх, уран яруу үг, бүсгүй хүний ялдам аалиараа танигдсан “Монгол тулгатны 100 эрхэм” төслийн санаачлагч, хөтлөгч, продюсер П.Анужин юм. Түүнийг “Авьяаслаг Монголчууд” шоуны шүүгчийн үүргийг хэрхэн гүйцэтгэх бол гэсэн үзэгчдийн хүлээлт маш өндөр байгаа билээ.

Харин дараагийн шүүгчээр “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн эхний хоёр улирал шүүгчийн үүргийг гүйцэтгэж найман настай балчираас наян настай буурай хүртэл түүнийг хайрлан хүндэтгэх болсон, өөрийн үзэл бодолдоо бат зогсдог, шулуун шударга зантай түүнийг жүжигчин реппер продюсер Rokit bay гэдгээр нь бид бүгд мэднэ. Тэрбээр гурав дах жилдээ тус шоуны шүүгчээр сонгогджээ.

Мөн шоуны хөтлөгчөөр Б.Мандуул ажиллах юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Авьяаслаг Монголчууд” шоу энэ ням гарагаас үзэгчдэд хүрч эхэлнэ  
Үзсэн: 1315 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй