Шууд Chart

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Би цаг тооны үргэлжлэл” цэнгүүн болно

2018-09-13 08:13:42

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Би цаг тооны үргэлжлэл” уран бүтээлийн их цэнгүүн болно.

Цэнгүүн энэ сарын 22-нд “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд болох бөгөөд үүнийг “Монгол Суутнууд” төслийн хүрээнд “Монгол Медиа Ивэнт Групп” ХХК-аас зохион байгуулж байгаа юм байна.

Үүнд түүний шүлгээр бүтсэн дуу дуулагдаж, шүлгийг нь уран уншигчид үзэгчдэд дамжуулах гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Би цаг тооны үргэлжлэл” цэнгүүн болно  
Үзсэн: 2789 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй