Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу энэ сарын 9-ний өдөр тутмын болон чөлөөт сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Монголын нэг өдөр өнөөдрийн дугаараас топ модель Д.Пүрэвсүрэн: “Баян нөхрийнхөө гарыг харж амьдрахыг бус Японы загварт хүч сорихыг илүүд үзэв”, Газрын тосны газрын экс газрын дарга Д.Амарсайхан “40 сая ам.доллараар тогтохгүй нь” ярилцлага, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шинэчлэн зохион байгуулагдсан шүүхийн шинэ байршлын танилцуулга, танин мэдэхүйн мэдээ мэдээлэл зэргийг уншиж болох нь ээ.
Зууны мэдээ сониноос дугаарт 3 охин хамтлагийн гишүүн Г.Анхмаа: “Ээж байх хамгийн сайхан” ярилцлага, “Жолоочийн эрхийг хасч эхэллээ”, “Цэцийг шүүж буй Ерөнхий сайдын томилгоо” нийтлэл, “Бөөр нэг минутанд 1,2 литр цус шүүдэг” зэрэг мэдээ мэдээллийг онцоллоо.
Өглөөний сонин “Моннис Япон брэнд гэж Хятад машин шахжээ”, “Путин нууцлаг гей гэнэ”, “Макс өргөө-г мэргэжлийн хяналтынхан хуулийн байгууллагад шилжүүлэх гэж байжээ” зэрэг мэдээ мэдээлэл, нийтлэлийг өнөөдрийн дугаартаа онцолсон байна.
Улс төрийн тойм Н.Тэгшбаяр: Би О.Баасанхүү гишүүнд хичээл зааж чадна” ярилцлага, “Би цалингаа нэмүүлмээргүй байна, Ерөнхий сайд аа” нийтлэл, “Тайгам алтай компани ШӨХТГ-ыг шүүхэд өгчээ” зэрэг мэдээллийг уг сониноос уншиж сонирхож болно.
Үндэсний шуудан “Унхиагүй дарга, урагшгүй албатын хөлд иргэд хохиров” нийтлэл, Н.Тэгшбаяр:”Бүх технологийн хаан нь цөмийн технологи” ярилцлага, “Монголыг хар жагсаалтын аюулаас мултраагүйг сануулжээ” зэрэг мэдээллийг онцлон нийтэлжээ.
Сонины онцлох мэдээллийн тойм | ||
Үзсэн: 1552 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.