Шууд Chart

Теннисчин Наоми “Ниссан моторс”-ийн нүүр царай болно

2018-09-14 08:22:41

Японы автомашин үйлдвэрлэгч “Ниссан моторс” компани талбайн теннисний US Open тэмцээний шинэхэн аварга Наоми Осакаг компанийнхаа шинэ нүүр царайгаар тодруулсан байна.

Тэрбээр өнгөрөгч бямба гарагт талбайн теннисний ганцаарчилсан төрөлд  АНУ-ын алдарт теннисчин 36 настай Серена Уилямсыг ялж, 20 насандаа дэлхий дахинд өөрийгөө таниулсан бөгөөд Их Дуулгын тэмцээнээс цом хүртсэн анхны Япон тамирчин болсон байна.

“Намайг бага байхад аав минь Ниссаны машин унадаг байсан. Харин одоо би ингээд Ниссан компанийг албан ёсоор төлөөлдөг боллоо” хэмээн гэрээнд гарын үсэг зурах үеэрээ хэлжээ. Наоми Осакаг компанийнхаа  нүүр царай болгосноор залуу жолооч нарыг илүү татахаас гадна шинээр гарч буй цахилгаан хөдөлгүүртэй машины борлуулалтаа нэмэгдүүлэх зорилготой юм.

Харин шинэхэн аварга маань “Би Ниссаны спорт машинуудад илүү дуртай. Надад GT-R загвар яг тохирно. Учир нь үнэхээр хурдан” гэжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Теннисчин Наоми “Ниссан моторс”-ийн нүүр царай болно  
Үзсэн: 1717 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ЗОЧИН [202.70.40.xxx] 2018-09-14 15:06
ШИНЭЭР ГАРЧ ИРЖ БАЙГАА ТАМРЧДЫГ ТАТАХ ГЭЖ ТОМ КОМПАНИУД АСАР ИХ МӨНГӨӨР ӨРСӨЛДДӨГ. НИССАН ЯЛЖЭЭ. ЭНЭ БҮСГҮЙГ САЙХАН ИРЭЭДҮЙ ХҮЛЭЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА.
зочин [103.194.176.xxx] 2018-09-14 11:51
эцэг Америкийн Африк эх нь Япон цэвэр япон цусны хүн биш байна.
Kkk [108.185.220.xxx] 2018-09-14 13:34
Neegel ih tsus yarisan malnuud

Бидэнтэй нэгдээрэй