
Дэлхийн аврагч, гал сөнөөгчдийн 13 дугаар их наадам БНСУ-ын Чүнжү хотод зохион байгуулагдаж байна. Тус наадамд дэлхийн 51 орны арван мянга гаруй тамирчид спортын 75 төрлөөр өрсөлдөж байгаа юм.
Монгол Улсаас Онцгой байдлын албаа төлөөлөн спортын долоон төрлөөр 28 тамирчин оролцож байна.
Багийн ахлагчаар бэлтгэл хурандаа С.Залуухүү, ерөнхий дасгалжуулагчаар НОБГ-ын гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан ажиллаж байгаа юм.
Тус тэмцээний гар бөмбөгийн төрөлд манай баг тамирчид хүрэл медаль, шатрын тэмцээний төрөлд мөн хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байна. Тэмцээн энэ сарын 17-н хүртэл үргэлжилнэ.
Аврагч, гал сөнөөгчдийн их наадмаас хүрэл медаль хүртээд байна | ||
Үзсэн: 1226 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.