Шууд Chart

“Тайванийн баримтат кино наадам Монголд” арга хэмжээ болно

2018-09-14 08:36:11

Улаанбаатар хотноо анх удаа зохиогдох гэж буй “Тайванийн баримтат кино наадам Монголд” арга хэмжээ энэ сарын 18-21-нд СУИС-ийн /хичээлийн IY байр/ Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн "Дебют" театрт зохиогдоно.

Энэ удаагийн баримтат кино наадмын үеэр “Яагаад бухимдахгүй байна вэ? /Зэрлэг сараана цэцэгсийн хөдөлгөөн/”, “Хайрт Тайвань минь”, “Хар баавгайн ой” зэрэг нийт долоон баримтат кино бүтээл үзэгчдийн хүртээл болох ба баримтат киног үзүүлсний дараа асуулт хариултын булан, киноны агуулгын тухай санал солилцох гэх мэт арга хэмжээг ч бас зохион байгуулах болно.

Энэ удаагийн баримтат киноны наадмын үеэр үзэгчдийн хүртээл болох бүтээлүүдээр дамжуулан, 1990 оноос хойших Тайванийн нийгэм, улс төрийн хөгжил, эдүгээг хүртэл тулгамдсан хэвээр буй байгаль орчин экологи хамгааллын салбарт нүүрлэж буй сорилт, бэрхшээлүүдийг үнэн бодитой, дэлгэрэнгүй, тодорхой байдлаар эдгээр баримтат кино, дэлгэцийн бүтээлд баримтжуулан, тусгахын сацуу эдгээр асуудлуудтай холбогдох эргэцүүлэл, бодролыг Монголын үзэгчидтэй хуваалцах, Монголын үзэгчдийн Тайвань болон тайваньчуудын талаархи ойлголтыг гүнзгийрүүлэн, хоёр орны кино уран бүтээлчдийн харилцан ойлголцолыг гүнзгийрүүлэн, илүү өргөн цар хүрээтэй харилцаа, хамтын ажиллагааг өрнүүлэхээр зорьж байгаа юм.

Энэхүү баримтат кино наадмыг үнэ төлбөргүй үзэж сонирхох боломжтой аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Тайванийн баримтат кино наадам Монголд” арга хэмжээ болно  
Үзсэн: 761 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй