
УДЭТ-ын хамт олон төрөөс баримталж буй соёлын бодлогыг хэрэгжүүлж, хөдөө орон нутгийн иргэдэд соёл урлагаар үйлчлэх, театрын урлагийг сурталчлах зорилгоор аялан тоглолт хийдэг уламжлалтай. Энэ жилийн “Театрын өдрүүд” аялан тоглолт Баянхонгор аймгаас энэ сарын 12-нд эхэлсэн юм.
Тэд “Би эндээс явахгүй”, “Эцсийн зогсоол, зөвхөн чи”, “Надаар тоглосон хайр”, “Бардам туулай” зэрэг шилдэг уран бүтээлээ толилуулахаар бэлтгэжээ. Уран бүтээлчид энэ сарын 12-14-нд Баянхонгор, 15-17-нд Өвөрхангай аймагт тоглох юм.
Монгол Улсын төрийн шагналт, ардын жүжигчин Н.Сувд уг тоглолтыг ахалж буй бөгөөд “Манай театрын хамт олон хөдөө, орон нутагт соёл урлагаар үйлчлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх үүргийнхээ дагуу 2002 оноос бүх аймгаар явж, уран бүтээлээ сонирхуулсан. Зарим аймагт хоёр тоглосон. Баянхонгор аймагт гурав дахь удаагаа аялан тоглолтоо хийж байна” гэв.
УДЭТ-ын уран бүтээлчид Баянхонгор, Өвөрхангай аймагт тоглож байна | ||
Үзсэн: 690 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.