
Дэлхийн хамгийн том үсчин, гоо сайханчдын тэмцээн "OMC /Organisation Mondiale Coiffure/ Hairworld-2018" ДАШТ Францын нийслэл Парис хотноо өнгөрсөн даваа гарагт эхэлжээ.
Уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон үсчин, гоо сайханчид Европын зүүн бүсийн цом, нүүр будалт, гоо заслын төрөлд мөнгө, эмэгтэй үсний төрөлд хүрэл медаль хүртсэн байна.
Ингэснээр Зүүн Европын шилдэг багаар шалгарч Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд цуурайтууллаа.
Медаль хүртсэн Монголын багт "Хулан" салоны захирал, мастер үсчин А.Хулан, "Хүрлээ" салоны захирал, мастер үсчин Ц.Хүрэлбаатар, "Болор" салоны захирал, мастер үсчин Х.Болорцэцэг, гоо сайханчдын багт Ч.Ануцэнд /A salon/, Ч.Алтанцэцэг, Б.Баянжаргал /Livegain Salon/ нар болон "Livegain" салоны захирал Э.Уянга нарын зэрэг үсчин, гоо сайханчид багтжээ.
Манай улсын үсчин, гоо сайханчдын баг мөнгө, хүрэл медаль хүртжээ | ||
Үзсэн: 1158 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.