
Монгол Улсын тод манлай уяач Д.Дагвадорж, улсын гарьд Б.Гончигдамба нараар ахлуулсан Завхан аймгийн "Даян" бөхийн дэвжээний хамт олон сайн үйлсийн аянаа үргэлжлүүлсээр байна.
Тодруулбал энэ жилийн улсын баяр наадмаар улсын харцага цол хүртсэн Т.Бэгзсүрэнгийн уугуул нутаг Завхан аймгийн Отгон сумын зургаан багийн эмчид мотоцикл, мөн тус сумын амьжиргааны түвшин доогуур зургаан айлд тус бүр хоёр тугалтай үнээ хандивлажээ.
Дээрх дэвжээ өнөө жил гурав дахь улсын цолтноо тосч авсан бөгөөд шинэхэн цолтон Т.Бэгзсүрэнгийнхээ харцага цолны мялаалга наадмын үеэр суманд нь энэ аянаа өрнүүлсэн байна.
Түүнчлэн "Даян" бөхийн дэвжээний хамт олон Эх нялхасын төвд хүүхдийн өлгий хандивлажээ.
"Даян" дэвжээний сайн үйлсийн аян үргэлжилсээр байна | ||
Үзсэн: 798 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.