Шууд Chart

“Тэнүүн-Огоо” ХХК-ийн автобуснууд ажилдаа гарч эхэллээ

2014-01-09 10:49:05

Өчигдөр буюу I сарын 08-ны өдөр Автобус I ОНӨААТҮГ-ын ажилчид ажил хаялт зарласан. Ажил хаялт өнөөдөр ч үргэлжилсэн төдийгүй нийтийн тээврийн өөр гурван компани нэгдлээ.  Автобус I ОНӨААТҮГ-ын хяналтын мэргэжилтэн З.Биндэрьяагаас тодруулсан юм.

-Өчигдөр нийслэлийн тээврийн газраас холбогдох хүмүүс очиж ажилчид болоод удирдлагуудтай зөвшилцөлд хүрэхээр хурал хийсэн. Ямар нэгэн шийдвэр гарсан уу?
-Ажид хаялт зарласан ажилчдын зүгээс ямар нэг тодорхой албан тоот шаардлага гаргаж ирүүлээгүй учраас тодорхой хариу гаргах боломжгүй байна. Өчигдрийн хурлаар ажилчдын цалин хөлс бага байна, бензин шатахуун тооцдог гэсэн асуудлуудыг нь холбогдох хүмүүстэй нь ярьж нэмэгдүүлэх боломжтой талаар ярилцсан.
 
-Танай ажил хаялтыг бусад баазууд дэмжиж байх шиг байна?
-Тийм. Манай ажилчдыг дэмжиж Автобус 3 ХХК, Тэнүүн Огоо ХХК, Тэнүүн дэлгэр ХХК-ийн ажилчид албан бичиг ирүүлсэн байгаа. Энэ ажлыг манай байгууллагын үйлдвэрчний эвлэл  зохион байгуулж байгаа юм шиг байна. Гэхдээ удирдлагууддаа албан ёсоор нэгдсэн шаардлага гаргасан бичиг хүргүүлээгүй учраас шийдвэрлэхэд хэцүү байгаа. Нийслэлээс ч гэсэн ингэж хэлсэн.
 
-Өнөөдөр танай бүх ажилчид ажилдаа гараагүй юу?
-Гараагүй. Өглөө ажилдаа гарах гэсэн зарим ажилчдыг ажил хаялт зарласан хэсэг хүмүүс нь гаргахгүй гэсэн асуудал үүсгэсэн. Одоо ч гэсэн маргаантай байна.
 
Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Нийслэлийн тээврийн газраас тодруулах гэсэн боловч тодорхой хариулт өгсөнгүй.
Харин Автобус I ОНӨААТҮГ-ын ажилчдын ажил хаялтыг дэмжиж ажил хаялт зарласан Тэнүүн Огоо ХХК-ний ажилтан н.Эрдэнэбатаас тодруулахад "Манай ажилчид өнөө өглөө бүгд ажил хаялт зарласан. Манайх найман чиглэлд 131 автобус явуулдаг.  Ажилчид маань Автобус I-ийн ажилчдыг дэмжиж байна гэсэн шалтгаан хэлсэн. Өглөө ажилчидтайгаа хуралдаж зөвшилцөлд хүрсэн. Одоо эхнээсээ автобуснууд маань ажилдаа гарч байна” гэлээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

“Тэнүүн-Огоо” ХХК-ийн автобуснууд ажилдаа гарч эхэллээ   
Үзсэн: 3874 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2014-09-16 20:50
турж үхлээ
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2014-09-16 20:49
тэнүүн огоо цалингаа өгөөчээ арай хэтэрч байгаа юм бишүү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-09 21:20
дуугүй соляркаа зараад л явж байхгүй дээ, одоо хяналт нь сайжирчихаар цалин нэмээд ч дордоно
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-01-09 16:42
АВТОБУС 01 ХХК ТЭНҮҮН-ДЭЛГЭР ХХК TARAHBUS ХХК АВТОБУС 03 ХХК БОЛЬЁ ОО
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-01-09 16:41
ЗӨВ ШҮҮ
202.179.22.xxx [202.179.22.xxx] 2014-01-09 14:06
zun ajilaa hayj bolno sh dee.huitreed ehlenguut ingeh ni yamar uchirtai yum heseg buleg humuusiin zohion baiguulj bgaa ajil...
182.160.1.xxx [182.160.1.xxx] 2014-01-09 13:06
Хүн хүнээ боддог хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй байхад буян нь хэзээ нэгэн цагт өөрт наалддаг юм Хэдэн арван хүнийг гадаа дааруулж ажлаас нь хоцроогоод хөгшид бяцхан үрсийг хар хүйтэнд хөлдөөчихөөд хар амиа бодож нэмүүлсэн цалин чинь юуч болохгүй лдээ Малтайгаа адилхан сэтгэхүйгээсээ салж хүнлэг энэрэнгүй амьдарцгаая Буян нь өнөөдөр чамд биш юмаа гэхэд үр хүүхдэд чинь ирнэ
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-09 11:57
TANAI DARGA TENEG YUM AA HAHA
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-09 11:55
ABTOBUS-1 ta nar temtseh heregtei .
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-01-09 11:18
БОЛЬЁ ОО АВТОБУС 01 ХХК ТЭНҮҮН-ОГОО ХХК ТЭНҮҮН-ДЭЛГЭР ХХК БОЛЬЁ ОО

Бидэнтэй нэгдээрэй