Шууд Chart

“Огцруулах уу, Оршуулах уу” жагсаал болно

2014-01-09 10:45:51

НАМЗХ өнөөдөр Чингисийн талбайд  “Огцруулах уу, Оршуулах уу” хэмээх 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тайван жагсаал хийнэ.  АН засаг барьж, Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсноор Үндсэн хуулийг удаа дараа зөрчсөн хэмээн үзэж байгаагаа тэд илэрхийлсэн.
 
Түүнчлэн Ерөнхий сайдын хууль зөрчсөн үйлдлүүд нь хэрээс хэтрэн иргэний эрхэнд халдаж, тэдний дургүйцлийг хүргэж байна хэмээн  НАМЗХ-ноос үзэж, огцруулах шаардлагыг хүргүүлэхээр болоод байгаагаа ч илэрхийлсэн.  Залуус үндсэн хуулийг 40 метр уртаар хэвлэн төрийн удирдлагуудад хандахаар болжээ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

“Огцруулах уу, Оршуулах уу” жагсаал болно  
Үзсэн: 967 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй