
Төв Азийн орнуудад биоаюулгүй байдал, биохамгааллын үндэсний хууль эрхзүйн орчинг сайжруулах зорилгоор Европын холбооны буцалтгүй тусламжаар нийт 600 гаруй сая төгрөгийн өртөг Инкубатор, биологийн микросоп, гелийн аппарат зэрэг 25 төрлийн тоног, төхөөрөмж, сургалтын материал, нэг удаагийн хамгаалах хэрэгслийг Зоонозын өвчин судлалын үндэсний төв, мал эмнэлгийн хүрээлэн, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль, Мал эмнэлгийн хүрээлэн зэрэг долоон байгууллагад гардуулж өглөө.
Уг арга хэмжээнд Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Европын Холбооноос Монгол улсад суугаа бүрэн эрхт төлөөлөгч Марко Ферри зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн энэ үеэр хэлсэн үгэндээ ЭМЯ-ны харьяа Зоонозын өвчин судлалын үндэсний төв нь өнөөдрийн өгсөн тоног төхөөрөмжүүдийг ашиглан байгалийн голомтот, зоонозын өвчнийг тандах, халдварын эрсдэлийг багасган, хүн амын өвчлөл эндэгдлийг бууруулахад онцгой ач холбогдол өгч ажиллана гэдгээ илэрхийллээ.
БОАЖЯ-ны дэргэдэх Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо нь Европын холбооны Хими, биологи, цацраг идвэхит болон цөмийн эрсдлийг бууруулах санаачилгатай хамтран “Төв Азиийн орнуудад биоаюулгүй байдал, биохамгааллын үндэсний хууль эрхзүйн орчинг сайжруулах, мэргэжлийн сургалтыг зохион байгуулах бүсийн P53 төслийг өнгөрсөн оны нэг сараас эхлэн хэрэгжүүлж, Эрүүл мэнд, хүнс, биологийн зэвсгийн конвенцийн хэрэгжилтийг хангах хууль эрхзүйн орчинд судалгаа хийж, мэргэжилтнүүдийг чадвахжуулах чиглэлд ажиллаж байна.
Биоаюулгүй байдлыг хангах, лабораториудад тоног төхөөрөмж гардууллаа | ||
Үзсэн: 911 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.