
Манай улсын Санхүүгийн зохицуулах хороо Японы Санхүүгийн Үйлчилгээний Агентлаг/FSA/-тай хамтарч ажиллахаар боллоо. Өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан болон Японы Санхүүгийн Үйлчилгээний Агентлагийн дарга ноён Р.Хатанака нар хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Ингэснээр хоёр улс хөрөнгийн зах зээлийн зохицуулалтын тогтолцоог сайжруулах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх хэтийн зорилтын хүрээнд мэдлэг, туршлага солилцох боломжтой болох ажээ. Дэлхийн санхүүгийн зах даяаршиж буй энэ үед ийнхүү санамж бичгийг байгуулсан нь санхүүгийн захын хөгжлийг дэмжих зорилго бүхий зохицуулагч хоёр байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй юм байна.
Хөрөнгийн зах зээлд Япон улстай хамтарч ажиллана | ||
Үзсэн: 1349 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.