Шууд Chart

Циркчин Б.Баттулга “Супер авьяастан” шоуны эхний шалгаруулалтанд тэнцжээ

2018-09-17 11:58:25

Германы RTL ТВ-ийн “Супер авьяастан” шалгаруулах шоу нэвтрүүлгийн энэ жилийн анхны дугаарт циркчин Б.Баттулга амжилттай оролцож, үзэгч олныг жинхэнэ дуу алдуулан гайхшруулав.

Тэрбээр зургаан метр урт, 60 кг хүнд гуалин модыг нуруу, цээжин дээгүүрээ чөлөөтэй дүүгүүрдэн эргүүлж, гар оролцуулахгүйгээр толгой дээрээ эргүүлж, дээш шидэн тосч авах зэргээр эрсдэл дагуулсан үзүүлбэр нь түүнийг дараагийн шатанд тэнцүүлсэн байна.

Циркчин Б.Баттулга өмнө нь “Авьяаслаг Америкчууд” шоу нэвтрүүлэгт хоёрдугаар шатны шилдэг 80 үзүүлбэрт шалгарч энэхүү үзүүлбэрээ үзүүлснээр “Ноён хүчтэн” хэмээн алдаршиж байсан билээ.

Тэрбээр АНУ-ын Чикаго хотод суурьшиж, “MSA” циркт багшилдаг. Мөн Чикаго хот дахь циркүүдтэй урт болон богино хугацааны гэрээ байгуулж үзүүлбэрээ үзүүлдэг гэсэн. 2009-2013 онд АНУ-ын “Ringling Bros and Barnum & Bailye” циркийн Blue, Red, Golden  гэсэн гурван шоуг АНУ-ын 40 мужийн 120 гаруй хотоор явахдаа нийт 4-5 сая үзэгчид тоглолтоо сонирхуулсан аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Циркчин Б.Баттулга “Супер авьяастан” шоуны эхний шалгаруулалтанд тэнцжээ  
Үзсэн: 988 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй