Шууд Chart

Зээлийн батлан даалтын талаар хэлэлцэнэ

2014-01-09 11:54:37

Зээлийн батлан даалтын сан Сангийн яам болон Дэлхийн банктай хамтарч “Зээлийн батлан даалтын үйл ажиллагааны өнөөгийн байдал – хэтийн төлөв” сэдэвт Зөвлөлгөөн-Хэлэлцүүлэг зохион байгуулахаар боллоо. Үүгээр зээлийн батлан даалтын сангийн удирдлагууд, хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөгчид, ЖДҮ, бизнес эрхлэгчид оролцож батлан даалтын үйл ажиллагааны талаарх санал бодлоо, солилцож, уриалга гаргах юм. Мөн зөвлөлгөөнөөр зээлийн батлан даалтын үйл ажиллагааны өнөөгийн байдал, явц, цаашдын чиг хандлагын талаарх мэдээллийг танилцуулах, ЖДҮ бизнес эрхлэгчдийн батлан даалтад хамрагдах боломжийг нэмэгдүүлэх талаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зөвлөгөө өгөх, Зээлийн батлан даалтын үйлчилгээг хүргэхэд тулгарч буй асуудал, Олон улсын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, зөвлөлдөх ажээ. Хэлэлцүүлэг маргааш буюу I сарын 10-ны өдөр Кемпински хаан палас зочид буудлын “Алтай” хурлын танхимд болох юм.

Нийтэлсэн: О.Энхмаа

Зээлийн батлан даалтын талаар хэлэлцэнэ  
Үзсэн: 864 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй