
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны анхны зарлигаараа засгийн газарт чиглэл өгсөн. Өнөөдөр тус зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарт гардуулан өглөө. Уг зарлигт төрийг хэмнэлттэй, үр ашигтай горимд шилжүүлж эдийн засгийн харилцаанд иргэдтэйгээ ижил тэгш оролцох, тэдэнд тулгардаг бэрхшээлийг нэгэн адил үүрэх, улмаар энэ нь төрийн бодлогод нөлөөлдөг байх нөхцөл бололцоог бүрдүүлэхийг чиглэл болгосон. Мөн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах чиг үүрэг бүхий агентлагуудаас бусад Засгийн газрын байгууллагуудыг нэг дор төвлөрүүлснээр төр иргэдэд ойр, хүртээмжтэй болно гэдгийг ч тусгасан юм.
Ерөнхийлөгчийн зарлигийг дамжууллаа | ||
Үзсэн: 962 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.