Шууд Chart

Хяналтын камераар 76782 зөрчил илрүүлсэн байна

2014-01-09 12:51:27

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн өнгөрсөн оны 7 дугаар сард гаргасан тогтоолоор “Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох” журмыг баталсан. Уг журмын дагуу торгуулийн мэдэгдэх хуудсыг хэвлэж, торгуулийн хуудсыг тээврийн хэрэгсэл  эзэмшигчийн хаягаар хүргэх ажлыг мөн оны  8 сарын 1-ний өдрөөс эхлэн зохион байгуулсан юм. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэдээлснээр журам хэрэгжиж эхэлснээс хойш 12 сарын 31 өдрийг хүртэл замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөс илэрсэн нийт 76782 зөрчлийг хянан баталгаажуулж, 413243.0 төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ. Эдгээрээс гэрлэн дохионы зөрчил 19868, хурдны зөрчил 24680,1-р эгнээнд явсан тээврийн хэрэгсэл 31533, түр зогсох хориотой газар зогссон 701 зөрчил бүртгэгдсэн байна.

 
Нийтэлсэн: О.Энхмаа

Хяналтын камераар 76782 зөрчил илрүүлсэн байна  
Үзсэн: 894 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй