Шууд Chart

Багш нарын хичээлийг интернэтээс харж болно

2014-01-09 13:14:32

Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэлийн Боловсролын газраас жил бүр багшийн ур чадварын улсын уралдааныг зохион байгуулдаг. "Багшийн ур чадвар - 2013 Сургалтын технологийн хөгжил" сэдэвтэйгээр явагдаж байгаа СӨБ, ЕБС-ийн багш нарын ур чадварын улсын уралдааны энэ жилийн журам шинэчлэгдэн видео бичлэгээр хичээлүүдийг хүлээн авч байгаа аж. Багш нарын хичээлүүдийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, бусад багш нарт туршлага хуваалцах, сургалтын болон хичээлийн технологийг хөгжүүлэх зорилгоор ирсэн бүтээлүүдийг байршуулах цахим хуудсыг  нээсэн ба иргэд уг цахим хуудсанд байршсан багш нарын хичээлүүдийг чөлөөтэй үзэж санал бодлоо хуваалцаж болох юм байна.

Нийтэлсэн: О.Энхмаа

Багш нарын хичээлийг интернэтээс харж болно  
Үзсэн: 3516 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй