
Манай улсад хэрэгжиж байгаа хамгийн том бүтээн байгуулалтын төсөл болох Тавантолгой-Сайншанд чиглэлд тавигдах төмөр замын зураг төсөл бэлэн болжээ. Уг төслийн техникийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх сонгон шалгаруулалтад гадаад дотоодын 16 компани оролцсоноос “Nippon Koei” компани шалгарч, техникийн зураг төслийг боловсруулсан байна. Зураг төслийг боловсруулахдаа газар зүйн онцлог, газар шорооны нөхцөл байдал зэрэг маш олон үзүүлэлтийг харгалзан төмөр зам барих стандарт, техникийн шийдлийг 20, 20 метрээр нарийвчлан гаргасан ба Тавантолгойгоос Сайншанд, Сайншандаас Эрээнцав, Эрээнцаваас Хөөт Бичигт гэсэн гурван хэсэгт хуваан боловсруулж байгаа аж. “Nippon Koei” компани Тавантолгойгоос Сайншанд чиглэлд тавигдах төмөр замын зураг төслийг "Монголын төмөр зам" компанид хүлээлгэн өгсөн байна.
Төмөр замын зураг төслийг хүлээлгэн өглөө | ||
Үзсэн: 2534 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.